БНЭУ-ыг зорьсон гишүүд Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал хураалтад оролцох боломжтой

Zuv.mn
8 цаг 17 минутын өмнө

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын ТББХ хэлэцэж эхэлсэн бөгөөд хуулийн хугацаа гэж сунжруулахгүйгээр энэ долоо хоногтоо багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэгт бүгд санал нэгдээд байгаа билээ.  

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүдийг энэ сарын 13-17-ныг хүртэл хувийн болон албаны ажлаар гадаад руу явахыг хязгаарласан захирамж гаргасан. Гэвч өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд айлчлал хийхээр Бүгд Найрамдах Энэтхэг Улсыг зорихдоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Найдалаа, Б.Бейсен, О.Алтангэрэл, Ж.Баясгалан, С.Замира, Н.Номтойбаяр, Ө.Шижир нарын гишүүдийг авч явсан гэсэн мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаад буй. 

Тодруулбал, дээрх гишүүдийн олонх нь МАН-ын даргаар сонгогдсон Д.Амабраясгалангийн талд байх магадлалтай учир Ерөнхий сайдыг огцруулах эсэх санал асуулгад нөлөөлж болзошгүй гэсэн хардлага үүссэн юм.   

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс шинэчлэн гаргасан хуваарьт Ерөнхий сайдыг огцруулах саналыг 2025.10.16-ны өдөр буюу пүрэв гарагт хэлэлцэхээр товложээ. 

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн айлчлал 16-д дуусах бөгөөд тус айчлалд явсан УИХ-ын гишүүд пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцох боломжтой аж. 





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.211
    5 цагийн өмнө

    Муухай л бна даа. Хүрэлсүхээ Ард иргэд энэ зэргийн муу аргыг ойлгоно доо.

    Хариулах