Х.Ганхуяг: ТББХ-ны хуралдаан дэгийн хуулийг ноцтойгоор зөрчсөн харагдлаа

Х.Есү
8 цаг 44 минутын өмнө

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "УИХ ард иргэдийн төлөөллийн байгууллага болохоос биш даргын төлөөллийн байгууллага биш. Ирц бүрдэхгүй байна гэдэг нь өрөөсгөл асуудал. Энэ хуралдаан чинь тав дахь өдрийн ирцээрээ явж байгаа. Дэгийн хуулийг ноцтойгоор зөрчсөн асуудал харагдлаа. 

Ер нь энэ асуудал цаг хугацааны хайчинд л орчихлоо. Тав дахь өдрийн хоёр цаг гэхэд Засгийн газартай холбоотой асуудлын хуулийн хугацаа нь дуусна. Түүнээс өмнө санал хураалт явагдах ёстой. 

Бид төсвөө хэлэлцэх хэрэгтэй байдаг гэтэл ажил удаашраад байна. 

-Ямар зүйлийн төрийн нууц гэж үзэх юм бэ? 

-Нууцад авсан бүх л зүйл дараа нь задрахаараа асуудалтай байна гэдэг зүйл яригдаж байна шүү дээ. Юуг нууцад авах вэ, юуг авахгүй вэ гэдгийг бид ярилцах хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна