Н.Энхбаяр: Монголын төрөөр тоглох эрх та нарт байхгүй

Х.Есү
7 цаг 50 минутын өмнө

Бид улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Н.Энхбаяраас тодрууллаа. 

Тэрбээр, "Энэ бүх зодооны ард Л.Оюун-Эрдэнэ тоглож байна. Д.Амарбаясгаланг газар булчихлаа. Г.Занданшатарыг шороотой хутгалаа. 

Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүүхдийнхээ хэмжээлшгүй их орлогыг нотолж чадаагүйгээс болж огцорчихоод одоо хэн нэгэн буруутанг хайгаад байна. Л.Оюун-Эрдэнэ Г.Занданшатарыг огцруулах тоглолтдоо Д.Амарбаясгаланг ашиглаж байна. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн ийм асуудалд холбогдож байгаад харамсаж байна. Энэ бол улс орны хөгжил болон эдийн засагт маш хортой. Тиймээс энэ хоёр залууд хэлмээр байна. Дүрэм болон хуулиараа л яв. Дүрэм нь юу вэ гэхээр намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн үг. энэ дүрмээрээ л яв л даа. 

П.Сайнзориг даалгавар л биелүүлж байгаа. Хүний хий гэснийг л хийж байгаа гэсэн үг. Монголын төрөөр тоглох эрх та нарт байхгүй. 

Ер нь буруутай байвал хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Буруугүй бол ажлаа хийх ёстой. 

Нууцын гэрээний асуудал дээр Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед ийм зүйл болсон байна. Тиймээс Х.Баттулга руу утасдаад ярьж асуух хэрэгтэй. Үүнийг ил гаргаж засах хэрэгтэй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна