Бидний дотны нөхөр, хамтран зүтгэгч, эрхэм найз Оросоо овогтой Чулуунбилэг нь 1978 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод мэндэлсэн. Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр суралцаж түүх судлаачаар төгссөн.
Улмаар АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуульд Улс төр судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалж Батлан Хамгаалах Их Сургуульд докторын зэрэг хамгаалахаар суралцаж байсан билээ. О.Чулуунбилэг нь улс орны геополитик, гадаад бодлого, олон улсын харилцаа, сонгуулийн менежмент, батлан хамгаалах салбарын стратеги, үндэсний сөрөн тэсвэрлэх чиг хандлага чиглэлээр мэргэшсэн манай үнэтэй боловсон хүчний нэг байлаа.
Эрхэм хүмүүн О.Чулуунбилэг нь:
Өөрийн амьдралын хоромхон хугацаанд Ардчиллын үнэт зүйлийг өөрийн биеэр үлгэрлэн дэлгэрүүлж, хүний эрх, эрх чөлөөг нандигнан хамгаалах, шударга ёсны төлөө үзэл бодол, үг хэлээрээ олон нийтийг уриалан дуудсан үзэл бодолдоо үнэнч, зарчимтай нэгэн байв. Амьдралынхаа сүүлийн хугацаанд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, говийн бүсийн усны хомсдолын талаар судалж, говьд ус аваачих томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ариун үйлсэд чин сэтгэлээрээ оролцож төслийн нэгжийг удирдан зохион байгуулж байлаа.
Эрхэм таны мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж, арвин туршлага нь Монголын нийгэмд өв болон үлдэж, инээмсэглэсэн төрх, хүнлэг зан чанар, олонтой явахын үлгэр дуурайлал, хүний төлөөх чин сэтгэл нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ. Таныхаа зорьж зүтгэсэн, санаж сэтгэсэн, санаачлан бүтээсэн шударга ариун үйл хэрэг бүрийг хань ижил, үр хүүхэд, ах дүү, анд найз, хамт олон, журмын нөхөд нь ашид үргэлжлүүлэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна