Шүүхээс Д.Амарбаясгалангийн нэр хүндэд халдаж, хуурамч мэдээлэл тараасан гэх асуудлаар Б.Энхбаярт хэрэг үүсгэжээ

С.Гандэлгэр
5 цаг 29 минутын өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг шүүхэд өгсөн талаар бид өмнө мэдээлсэн.  

Ингэхдээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б. Энхбаярыг шүүхэд өгч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.  

Тэгвэл энэ сарын 10-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй, Б.Энхбаярт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулга хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.133
    51 минутын өмнө

    Сүүлийн 40 гаруй жил төр барьж байгаа МАН чинь нуль улсын мөнгөөр тансаг баян тарган амьдрагч нараар битүү дүүрцэн нам л даа. Иймээс намыхаа хулгайч нарын тухай ярих гэж оролдсон ганц нэг хүнийг бол "будаа" болгоншт. Шүүгч нар, шүүхийнхэн бүгд МАН-хан.

    Хариулах
  • 59.153.86.12
    2 цагийн өмнө

    ...БАТАЛСАН ҮНЭМЛЭХ ДИПЛОМГҮЙ СУРГУУЛЬ ТӨГСӨӨГҮЙ ХУУЛЬЧ НЭР ЗЭЭЛДЭГЧ ЧИНЬ ХАРИН ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧ.. .ИРНЭДИХУВ

    Хариулах