Удтал хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлэг маргааш 12:00 цагт хурлаа зарлажээ

С.Гандэлгэр
5 цаг 53 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадалгүй хэдэн долоо хоногийн нүүр үзээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн Н.Наранбаатар, Б.Заяабал тэргүүтэй 30 гаруй гишүүн бүлгээ зарлан хуралдуулах шаардлагыг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлээд байгаа юм.  

Тэгвэл эл асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс зарим зүйлсийг тодрууллаа. 

Тэрбээр "Хоёр талаас хоёр өргөх бичиг барьсан байгаа. Бүлгийн гишүүд хоёр талаас уулзалдаж хуралдаад энэ хоёр бичгийн учрыг олох хэрэгтэй. Удирдах зөвлөлөө хуралдуулж хоёр талын асуудлаа шийдэхгүй яагаад шийдвэр гаргахгүй байна? Удирдах зөвлөлийг шийдвэрээ гаргасны дараа бүлгийг хуралдуулна. Өчигдөр бүлгийн хурлыг хийе гэхэд нөхцөл байдал тааруухан байсны улмаас хойшлуулсан. Маргааш 12:00 цагаас бүлэг хуралдана. Хоёр бүлэг эвлэрч, бичгээ буцаах асуудал дээр би анхаарал хандуулж байна. бүлэг дээр хоосон хэрүүл битгий гараасай гээд МАН-ын бүлгээ хуралдуулаагүй. Төсвийн хэлэлцүүлгийг 11-р сарын 15-аас өмнө баталж амжих байх" гэв. 

Тэгэхээр удаан хугацаанд хуралдаагүй УИХ дахь МАН-ын бүлэг маргааш /2025.10.14/ 12:00 цагт хуралдахаар болжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.207
    4 цагийн өмнө

    Энэ Амарбхясгалан чинь Хүрэлсүхтэйгээ халз үздэг хоншоортой залуу бна

    Хариулах