МАН хуваагдах процесс эхлэв үү

Zuv.mn
6 цаг 19 минутын өмнө

МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийж, бүлгийн хурлыг маргааш товлон зарласан билээ. Тэгвэл бүлэг хуралдуулах шаардлага тавьсан МАН-ын бүлгийн 38 гишүүн тэр бүрэлдэхүүнээрээ ирц бүрдүүлж хуралдах процессыг эхлүүлж байгаа гэсэн мэдээлэл гарлаа. Улмаар Бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг огцруулах, Ерөнхий сайдын асуудлаар байр сууриа нэгтгэх зэрэг шийдвэрүүд гарч магадгүй гэх мэдээлэл байна.  

Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод асуупдал лидерүүдээ дагасан талцал гэж харагдаж байсан бол бүлэг хуваагдсанаар нам хуваагдаж, өөр нам салаалж гарах хэмжээнд гүнзгийрэх талаас нь харах хэмжээнд очиж байна. 

МАН-ын ЕНБД Я.Содбаатар өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “МАН-ын 300 мянган гишүүн хуваагдаж, хагаралдсан юм байхгүй. Намын ажил хэвийн явж байгаа. Бүлгийн 68 гишүүд тодорхой санал зөрөлдөж байгаа юм байна. Намын эв нэгдлийг хангах үүднээс хоорондоо уулзаж, ярилцаж нөхцөл байдлыг дүгнэх шаардлагатай” гэсэн ч “Удирдах зөвлөл Бага хурлаас томилогддог учраас Бага хурлаас шийдсэн Ерөнхий сайдын асуудлаар шийдвэр гаргах боломжгүй” гэж өгүүлсэн.

Гэхдээ, нам хуваагдахад эхлээд томчууд хуваагддаг бичигдээгүй хууль бий. Хэрвээ "Г.Занданшатарын талын" шошготой 38 гишүүн бүлгээ хуралдуулбал, АН бүлэг дээрээ хагарч, хоёр тусдаа хуралдах, улмаар нам хуваагдах эрсдэл бодитоор бий боллоо.  




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.211
    26 минутын өмнө

    Бид 35 жил ардчиллын сургалт, практик дадлага хийсэн бна. Харин энэ өвөл жинхэнэ ардчилсан хувьсгал манайд болох бололтой.

    Хариулах