Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
-Австралийн Холбооны Улсын Амбан захирагч болон Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга нарын Монгол Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-УИХ-ын даргын Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай
-“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-Олон улсын холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Ерөнхий боловсролын цахим сургууль байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
-Монгол болон Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
-“Хэлэлцээрт нэгдэн орох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсын Нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээр/
-Бусад асуудал
*Танилцах асуудал:
-Багш, эмч нар болон ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлэх талаар
-2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна