Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, дэд дарга У.Отгонбаяраар хурлаа удирдуулан хуралдсан. Ингэхдээ тэд олонхын санал гэдэг агуулгаар бүлгийн даргагүйгээр хуралдсан юм. Хурлаар бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах шийдвэр гаргасан байна.
Харин нөгөө талд Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хурлаа өнөөдрийн 12.00 цагт тов тогтоосон ч үүнийг нь үлд харгалзан хуралдаж түүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан нь хачирхалтай.
УИХ-д бүлэгтэй нам эвсэл "Бүлгийн хуралдааны дэг" гэдэг зүйлийг баталдаг. Тухайн батлагдсан дэгийн 3.2-т "Бүлгийн даргын санаачилгаар, намын УЗ болон гишүүдийн олонхын саналаар шаардлагатай тохиолдолд даваа гарагаас өөр өдөр бүлгийн хуралдааныг зарлан хуралдуулж болох..." гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл олонхын саналаар ээлжит бус хуралдаан зарлах боломжтой. Гэхдээ ээлжит бус хурлын товыг дэд дарга биш, дарга тогтоох эрхтэй гэж заажээ.
Тодруулбал "МАН-ын бүлгийн дэг"-ийн Долоодугаар зүйлд Бүлгийн даргын эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал 7.1.4-т зааснаар "бүлгийн ээлжит болон ээлжит бус хуралдааны товыг тогтоон зарлаж, бэлтгэл ажлыг хангуулах" гэсэн нь зөвхөн бүлгийн даргын эрх үүрэг юм. Тэгэхээр У.Отгонбаяраар удирдуулан хуралдаж буй МАН-ын бүлгийн ээлжит бус хурал дэг зөрчсөн бөгөөд хүчингүйд тооцогдох магадлалтай юм.
Үүнийг хойш нь тавиад бүлгийн даргыг хэрхэн огцруулж чөлөөлөх талаар МАН-ын бүлгийн дэгд тодорхой заажээ.
6.5.1. Нас барсан;
6.5.2. Өөр ажилд шилжих болон чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг бүлэг хүлээн авсан
6.5.3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан
6.5.4. ҮХ, УИХ-ын тухай хууль зөрчсөн үндэслэлээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн
6.5.5. Гишүүдийн олонх бүлгийн дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал гаргаж, бүлгийн хуралдаанаар олонх дэмжсэн.
Өчигдрын МАН-ын бүлгийг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх нь эргэлзээтэй ч 6.5.5-ийг үндэслэн бүлгийн даргаа чөлөөлсөн байж таарч байна.
Түүнчлэн бүлгийн дэд дарга бүлгийн хурлыг дураар удирдах эрхгүй бөгөөд 7.2.1 бүлгийн даргын түр эзгүйд түүний даалгаснаар үүргийг нь гүйцэтгэх эрх үүрэгтэй гэж зааж өгсөн байна.
Эндээс бүлгийн дарга эзгүй байгаагүй. Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр ээлжит бус бүлгийн хурлаа 12:00 цагт зарласан гэдгээ хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Мөн бүлгийн даргын зүгээс ямар нэг үүрэг чиглэл өгөөгүй нь ойлгомжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.151
Одоо амар болжээ. Таалагдаагүй тохиолдолд дураараа шийддэг явдал нь газар авах юм бол бүлгийн хурлын дэг байгаад яадаг юм бэ.
Хариулах66.181.191.48
Ийм улайрчихсан хүмүүс төрийн албанд олон гарвал аюултай шүү , хэлмэгдүүлэлт гаргана !!!
Хариулах