П.Наранбаяр: Хулгайг зогсоосны үр дүнгээр багш, эмч, ахмадуудынхаа амьжиргааг бодитоор дэмжих боломж бүрдлээ

С.Гандэлгэр
8 цаг 1 минутын өмнө

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрсэн талаар Ерөнхий сайд мэдээлсэн. 

Үүнтэй холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Багш, эмч, ахмадуудынхаа хөдөлмөрийг шударгаар үнэлнэ. Засгийн газар болон УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны удирдлагуудтай зөвшилцөн, хууль эрх зүйн хязгаарлалтуудыг арилгаж, зарчмын энэ шийдвэрт хүрсэн нь төр, засгийн хамтын хариуцлагын тод илрэл юм. 

Сайд нарт төсөвт хэмнэлт хийж, бүх зардлыг оновчтой болгох үүрэг өглөө. Сангийн сахилга батыг чанд мөрдөж, орлогоо нэмэгдүүлж, хулгайг зогсоосны үр дүнгээр Монголын ирээдүйг бүтээж буй багш, эмч, ахмадуудынхаа амьжиргааг бодитоор дэмжих боломж бүрдлээ" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.198
    4 цагийн өмнө

    tiinschdee ug n al chediin ene chulgaig zogsooch bsan odoo uu n oroitov gej , Odoo tegeed tus tusiinchee ajliig chij ene cheruul temchlee zogsooe.

    Хариулах
  • 89.147.101.55
    5 цагийн өмнө

    Энэ одоо болиосой. Өөр сайд хийчих хүн байгаа даа

    Хариулах
  • 103.229.120.154
    6 цагийн өмнө

    Хулгайгаа зогсоочихсон юм уу. Хулгайч гишүүн, сайд нар цаана чинь бумаараа л байж байна.

    Хариулах