БАРИМТ: Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнг гүтгэсэн болохыг тогтоожээ

Zuv.mn
9 цаг 24 минутын өмнө

Д.Амарбаясгалан нүүрсний хулгайч, надад баримт нь байгаа” гэж ярьж, тэр ч бүү хэл “Гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан” гэсээр гарч ирсэн Б.Энхбаяр барим тавин ярьсан. 

Өдгөө Б.Энхбаяр баримт гаргах нь бүү хэл ярьсан хэлснээ батлахаас бултаж “Би Хууль зүйн сайд болохоороо л мэдэгдэл хийнэ” гэчихсэн "зугтаж" явна. Төр тоглоом биш, түмний итгэл шалны алчуур биш гэдгийг энэ хүн мартсан бололтой.

Тагнуулын Ерөнхий газар гадаадын сайтуудад худал мэдээлэл тавигдсныг тогтоожээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэв. “Д.Амарбаясгаланг гэм буруутай гэж нотлох ямар баримт байна” гэсэн асуултад Монгол Улсын Ерөнхий сайд маань “Германы сайт дээр мэдээлэл гарсан. Тэгээд л би итгэсэн” гээд яриад сууж байх юм.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Э.Туул 2024 оны зургадугаар сарын 20-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 1/369 тоот албан бичгээр гомдол гаргажээ. 

Энэ гомдолд “2023 оны есдүгээр сарын 26-нд Amarbayasgalan Dashzeveg’s Soviet-Style Corruption Destabilizing Mongolia нийтлэл“ Content Engine LLC”-ийн нэр дээр гарсан байдаг. “Д.Амарбаясгалан нь“Админерал” компаниар дамжуулан Тавантолгойн нүүрсний ордоос 47000 тонн нүүрс хулгайлсан” гэсэн агуулгатай нийтлэл гарсан. 

Мөн 2024 оны зургадугаар сарын 8-нд “Mongolia Leader Dashzeveg’s Wife Gets $5M for Borteeg Coal” нийтлэл гарсан. Ямар ч үндэслэлгүй нийтлэл гарч, Монгол Улсын томоохон банкны хуулгыг хуурамчаар үйлдэж, их хэмжээний хээл хахуулийн хэрэгт холбогдуулан гүтгэж байна. Энэ үйлдэл нийгэм, төрийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн гэмт хэрэг гэж үзэх үндэстэй байна” гэсэн хүсэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд гаргажээ. 2024 оны зургадугаар сарын 24 -нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, хошууч генерал Д.Ариунболд энэхүү гомдлыг хүлээж авч, Тагнуулын Ерөнхий газар руу шилжүүлжээ. 

Тагнуулын Ерөнхий газар 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр 12/24 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Тагнуулын Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтэд “Д.Амарбаясгалангийн эхнэр Бор тээгийн нүүрсний уурхайгаар дамжуулан 5 сая ам.доллар авчээ” гэх агуулга бүхий мэдээллийг гадаад улсын нэр бүхий сайтуудаар дамжуулан нийтэлсэн.

  “Asian Pulse” сайт нь WorldPress гэх бэлэн вэб сайт хийдэг загвар ашиглаж хийсэн байна. Албан ёсны хаяггүй, хуурамч сайт байх магадлалтай. “Crimedoor” сайт мөн албан ёсны хаяг, утасгүй сайт байна гэсэн дүгнэлт гаргажээ. 

Шинжилгээгээр илэрсэн дээрх сайтууд нь төлбөр төлсөн нөхцөлд хэн ч мэдээлэл нийтлүүлж болдог, үнэн зөвийг шалгахгүйгээр мэдээлэл гаргадаг болохыг тогтоосон байна.“Голомт” банкнаас Д.Амарбаясгалангийн эхнэр Д.Бямбасүрэнтэй холбоотой дансаар 5 сая доллар орж ирээгүй болохыг тогтоожээ.


Цагдаа нар талийгаачийг гадны нөлөөгүй нас барсан гэдгийг тогтоожээ 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан. Ц.Чулуунзагдын 
Бор тээг бүтнээрээ “Эрдэнэс Монгол”  ХХК-ийн мэдэлд байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023, 2025 онд удаа дараалан лавлагаа авчээ. Уг тодорхойлолтод “Админерал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч болон гүйцэтгэх удирдлагаар таны нэр бүртгэгдээгүй байна” гэжээ. 

Мөн Д.Амарбаясгалан 2024 оны арван нэгдүгээр сарын 20-ны өдөр АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан байна. “Д.Амарбаясгалан миний бие Цэдэнпил овогтой Чулуунзагд, Цэдэнпил овогтой Лхамжав нартай хамаарал бүхий этгээд эсэхийг шалгаж, энэ талаар тодорхойлолт гаргаж өгнө үү” гэжээ.

 Энэ албан бичгийн хариуг АТГ-аас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн байна. Энэ бичигт “Таны албан бичгүүдийг хүлээж авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.12т заасны дагуу хянан үзлээ. Уг албан бичигт дурдсан иргэд тантай хамаарал бүхий этгээд гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэжээ. 

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Админерал” гэх компанитай холбоогүй, тэндээс 5 сая ам.доллар авсан, гадаадын иргэнийг нухаад чандарлачихсан гэх хэрэгт ямар ч хамааралгүй гэдгийг Тагнуулын Ерөнхий газраас баталсан байна. 

Түүнчлэн Ц.Чулуунзагдын гэрээс н.Хасбаатар гэгч хүний гарын үсгийн дардас гарч ирсэн” гэж мэдэгдсэн. Үүнийг Ч.Чулуунзагдын өмгөөлөгч үгүйсгэдэг. Үүнээс гадна нүүрсний сонсголын үеэр Б.Энхбаяр “Админерал” ХХК 30 сая ам.доллар цүнхэлж ирээд үйлдвэр барьсан” гэж мэдэгдэж байсан хэрнээ өнөөдөр “Талийгаач аймаар баян хүн байсан, банкинд хэдэн тэрбум төгрөг байгаа” гэж мэдэгдэж эхэлжээ. 

Үнэхээр Монголын банкинд Хасбаатарын их хэмжээний мөнгө байсан бол нүүрсний сонсголын үеэр хамгийн түрүүнд гарч ирж сөхөгдөх ёстой байсан нь дамжиггүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газарт хандан “Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нас барсан гадаадын иргэний талаар мэдээлэл авах хүсэлт гаргажээ.

 Энэ хүсэлтийн дагуу 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очироос “2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Н.Хасбаатар нас барсан. Тус Цогтцэций сумын сум дундын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, мөн оны гуравдугаар сарын 2-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн үндэслэн гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн болохыг үүгээр мэдэгдье” гэжээ. 

Талийгаачийн эхнэр, хүүхэд Германаас захидал илгээж, нөхрөө чандарлах зөвшөөрлийг өөрсдөө авсан гэдгээ ч мэдэгдсэн байдаг. Тэгэхээр Б.Энхбаяр ямар ч баримтгүйгээр бусдыг хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэжээ.

Бор тээг бүтнээрээ "Эрдэнэс Монгол" компанийн мэдэлд байна

Б.Энхбаяр ч, Г.Занданшатар ч тэр Бор тээгийн уурхайг Д.Амарбаясгалан авсан хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл “Эрдэнэс Монгол” ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгаланд мэдээлэл хүргүүлжээ. “Эрдэнэс Монгол” ХХК нь ашигт малтмалын хайгуулын 17, ашиглалтын 67 тусгай 

зөвшөөрөл эзэмшдэг. “Эрдэнэс Монгол” ХХК- ийн нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг “Эрдэнэс Тавантолгой” ХХК нь өөрийн эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг аливаа хүн, аж ахуйн нэгжтэй хамтран эзэмшдэггүй” гэсэн мэдээллийг хүргүүлжээ.


Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХХК бүгд шалгаад тогтоочихсон гэсэн үг. “Худлыг мянга давтахаар үнэн болдог” гэсэн үг бий. Тиймээс Д.Амарбаясгалан нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандаж эхэлсэн бөгөөд “Гранд Экстернал Инвестер” ХХК-д харьяалагддаг “uul.mn” сайтыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн шүүхэд өгчээ.

 Тус сайт “Д.Амарбаясгалан Н.Өнөрцэцэгтэй нүүрсний бизнес хийх зорилгоор хамтарсан компани байгуулсан, “Админерал” ХХК-д хувь эзэмшдэг, Х.Мандахбаяртай нэгдмэл ашиг сонирхолтой” гэх мэт мэдээлэл бичсэн ч шүүх дээр нотолж чадаагүй тул залруулга гаргаж, нэр төрийг нь сэргээх 184/ШШ2024/01014 тоот шийдвэр гарчээ. Д.Амарбаясгалан дан ганц uul.mn сайтыг ч бус, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ерөнхий сайд Г.Занданшатарыг ч мөн шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ гаргаад байгаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна