Ж.Чинбүрэн: ​Эмч нарын цалинг 15 хувиар нэмэхээр 181 тэрбум төгрөгийн төсөв боловсруулсан

Х.Есү
9 цаг 45 минутын өмнө

Эмч нарын цалинг 10-15 хувь нэмэгдүүлэх талаар өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Зандашатар мэдэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр, "Эрүүл мэндийн салбарын гол санхүүжүүлэгч хүч нь эрүүл мэндийн даатгалын сан. Өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн салбарынхны цалинг 2022 оноос хойш дөрвөн удаа нэмсэн. 

Нийт нэмэгдлээр орон нутагт 40 хувийн нэмэгдэлтэй, аймагт 20 хувийн нэмэгдэлтэй, хотын төвийн эмнэлгүүд 10-15 хувийн нэмэгдэлтэй байна. 

Иймээс 2026 онд эмч эмнэлгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмэхээр 181 тэрбум төгрөгийн төсөв тавихаар санал боловсруулсан байгаа. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.120.162
    8 цагийн өмнө

    БАГШ ЭМЧ НАРЫН ЦАЛИН ЯАГААД ИЙМ ЯЛГААТАЙ. БАЙНА ВЭ?ТЭТГЭВРИЙХЭН Ч ЯАХАВ ГЭЖ БАЙГАА БОЛОЛТОЙ. ОНЦГАРЗТАЙ БИШ ГЭЖ АМЫГ НЬ ХААХ ТӨДИЙ.

    Хариулах