Ү.Амарбат: Б.Энхбаяр хуурамч ордер үйлдэж, БЗС-аас зээл авсан байж болзошгүй

Х.Есү
4 цаг 34 минутын өмнө

Өмгөөлөгч Ү.Амарбатаас улс төрд үүсээд байгаа асуудалтай холбоотой хэргийн талаар тодруулга мэдээлэл авлаа. 

-Б.Энхбаярт иргэний хэрэг үүсгэж шүүхээс бичиг гарсан гэх мэдээлэл бий. Энэ хүн шүүхээс бичгээ хүлээж авсан болов уу? 

-Гэрийнх хаягаар очоод өгөх гэсэн боловч эхний хаяг дээрээ байгаагүй юм байна л даа.  Нэхэмжлэхээ гардаж аваад, хүний нэр төрд халдаад байгаа үйлдэлдээ шүүхийнхээ журмаар хандаач ээ гэж хэлмээр байна. 

Энэ хүн бол баталгаатай ард талтай байна. Өөртөө итгэлтэй байна. Хэн ч энэ хүнийг зогсоохгүй гэдэгт итгэлтэй байх шиг байна. 

Би Б.Энхбаярын мэдээлэл дэлгэдэг шиг тэр хүний хэлдэг шиг хэдэн зүйл хэлье. 

Энэ хүн анх БЗС-аас зээл авахдаа өөрийн төрсөн ахынхаа нэр дээр байдаг ордерийг нэрийг нь засаж байгаад хуурамч байрны ордер бүрдүүлж зээл авсан байж болзошгүй байна. 

Мөн БЗС-аас хоёр жил дараалж зээл авахдаа сургууль руугаа биш өөрийн хувийн данс руугаа мөнгө авсан байж болзошгүй байна. Үүнийг шалгах ёстой. 

Дараа нь БЗС-ын зээлээ төлсөн байна. Тухайн үеийн хөрөнгө орлогын мэдүүлгийг үзэхэд өөрт нь ийм хэмжээний хадгаламж байгаагүй гэж хардаж байна. 

Одоо энэ хүнд зээлийн сан дээр маш их хүү алданги үүсчихсэн байгаа. Өнөөдрийг хүртэл үүнийгээ төлөөгүй байна. Энэ баримтуудыг хэвлэл мэдээлэл нягталж, хууль хяналтын байгууллага нь шалгах хэрэгтэй байна. 

Энэ асуудалтай холбогдуулан намайг шүүхэд дуудах юм бол би өөрийн биеэр очиход бэлэн байна. Өөрөө үүнийг нотлохгүй бол би үнэн гэж ойлгоно. Яагаад гэхээр Монгол Улс ийм жишиг рүү орлоо шүү дээ. Би хэвлэлээр нэг хүнийг тултал нь ярина. Араас нь тэр хүн өөрийнхөө хэргийг нотлохгүй бол үнэн гэж ойлгодог. Тиймээс тэр хүний хүсэж байгаа хэлбэрээр явъя" гэлээ.





Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.169
    33 минутын өмнө

    хүн амьны хэрэгт холбоотой байж болзошгүй, ард түмний хөрөнгийн 50 хувийг авсан байж болзошгүй гэдгийн хажууд тэвнэ хулгайлсан байж болзошгүй гэдэг мэдээлэл юм биздээ

    Хариулах
  • 202.126.91.187
    1 цагийн өмнө

    huuramch order hiine gej bhgvidee hen vnemshih be

    Хариулах
  • 203.91.115.43
    2 цагийн өмнө

    Бие биенээ ойлгохыг хүсэхгүй өс хонзон санаж тэмцээд хэзээ ч үр дүн гардаггүй юм. Шүүхээрээ явцгаа. Та нарт буу өгвөл бие биенээ шууд буудаж алах болтлоо тавьтаргүй сэхүүн зантай хөгийн залуучууд байх ёсгүй. Бүгдээрээ мөнгө л боддог юу ч хийхгүй тахвалзах санаатай. Т үй..гутамши г

    Хариулах
  • 178.174.229.45
    2 цагийн өмнө

    UGUI ENE BAAGII CHIN AJLAASAA UURUU GARLAA GEED BSAN DOLDOI BIH UU TA MIN ?

    Хариулах
  • 103.212.118.191
    2 цагийн өмнө

    Энэ Амарбаясгалангийн дараагийн дүрээр тодрох төлөвлөгөөтэй бэлтгэгдэж байсан хүн.ккк. Энхбаяраас өө хайгаад аргаа барж байгаам байна л даа чааваас.. БЗС-аас зээл авах эрх хэнд ч нээлттэй. Төлж барагдуулсан бол хохирол байхгүй.

    Хариулах
  • 109.252.138.105
    2 цагийн өмнө

    Бзс зээл аваагуй хун бараг байхгуй .данх хуртэл авсан. Ийм хогоор хооцолддог ямар омгоологч байна.

    Хариулах