Ардчилсан намын анхан, дунд шатны гишүүд мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд:
"Дарангуйлал ардчиллыг гишгэлж байна!
Хар дарсан зүүд болсон МАНАН бүлэглэл өөрийгөө төгөлдөржүүлсээр өнөөдөр Г.Занданшатар-О.Цогтгэрэлийн дүрээр дахин амилж байна! Ана мана үзэлцээрэй гэж Ардчилсан намд өгсөн ард түмний мандат Шинэ МАНАН-гийн хатавчаар шингэж ороод уусаж буй гунигт түүхийн гэрч та бид болж байна!
Улстөр-бизнесийн бүлэглэл төрийн өндөр сэнтийгээс эхлүүлээд сайд дарга, албан тушаал, эрх мэдэл бүхнийг зайдагнан эдэлж, улсын төсвийн судас бүрийг сорсоор, ард иргэдээсээ нууж хааж байгаад араа соёогоо нүүрсэнд шигтгэсэн нь хөдөлшгүй үнэн! Харин өөрсдөө өдөр бүр нүүрсний хулгайчийг “эрэн хайж”, нүгэлт хэргээ бусдад булзааруулах жүжиг дэглэж байсныг та бид харлаа!
Өнөөдөр тэд хөлсний хэвлэл, нийгмийн сүлжээнд эрүүл бус ухаан ноёрхуулж, ард түмэнд хором сэхээрэх мөч өгөхгүй байна. Үзэж, сонсомгүй гүжир гүтгэлгээр бүгдийг дорд үзэж, өгснийг л нийтэлж орхидог “гадаадын хэвлэл”, өдөр бүр хар мэдээгээр булдаг “дотоодын зохиолчид”, өглөө бүр шинэ “угаадас” цацдаг тролл арми, лайвчдын хүчээр тархи угааж та биднийг доромжилж байгааг мэдэрлээ. Монгол Ардын Намыг хорсон, үзэн яддаг хүмүүс гэнэт өнөөдөр халуун янагаар хамгаалан тэмцэж, хань хамсаатан болон нэгэн хөнжилд орчихсон байгааг бид үзлээ! Хэний эрх ашиг хөндөгдөхөд хэн хэн огло үсрэн гарч ирж байгааг бид тодоос тод танилаа!
Цагдаа, хүчнийхнийг дайчлан, тангаргаа өргөн ажлаа хийж байгаа залуусаар амьдралдаа харамсам үйлийг тушаалаар хийлгэж буй ямар аймшигтай эрх мэдэл вэ!
Шинэ үеийн нэр цэвэр, мөр цэвэр улстөрч залуусыг толгой дараалан дарамталж, доромжлол гүтгэлгээрээ булж байгааг харах юутай харуусалтай вэ!
Гэвч, шинэ МАНАНД ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭХ халуун зүрхт монголчууд олуулаа билээ!
Бузар булайг буянаасаа салгаж харах эрүүл саруул монгол хүн та билээ!
ТИЙМЭЭС,
• Нам дамжсан шунал тачаал, ШИНЭ МАНАН-д үгүй гэж хэлцгээе!
• Улс төр-бизнесийн бүлэглэлийн ЗАСГИЙН ГАЗАР-т ЗАЙЛ гэж хэлцгээе" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.56
Цогт гэрэл бол хог.
Хариулах103.57.94.207
Энэ цогтгэрэл бүтэхгүй нээ. Сольж сураагүй биш удаагүй дээр нь сольё
Хариулах103.212.118.191
АН-ын гишүүдээ, Та нар ийм эргүү учраас дандаа ялагдал хүлээдэг юм. Харин ч Цогтгэрэл чинь алсын хараатай, ухаантай хүн болохоор шударга үнэний талд зогсож, алсын хараатай тоглолт хийж байна. Женок хулгайч+ МАН-ын хулгайчийн багаа дэмжиж байвал ЗГ-аар оролд. 2028 онд АН ч биш, МАН ч биш болно. Ард түмэн одоогийн Засгийн газраар МАН-ын баасыг цэвэрлүүлэх, өндийж босох хүсэлтэй байна. Ядаж л сайнаар бодож 2028 онд АН олонхи болбол энэ ЗГ та нарт арай дөнгүүр эдийн засгийг хүлээлгэж өгөх болно. Бүүр нэг эргүү өчүүхэн амбийцтай гарууд. Том хулгайчдынхаа тоглолтыг дагаад намирч өгөх юмаа..ккк
Хариулах