АН-ын бүлэг Чуулганд оролцох уу

Х.Батсайхан
2025/10/16

Өнөөдөр УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаантай. Товоор бол 10.00 цагт эхэлж, Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хамгийн түрүүнд хэлэлцэнэ. Энэ асуудлыг Чуулганд оруулж ирэх ёстой ТББХ эл асуудлаар санал хураагаагүй байгаа. Тэгэхээр өнөөдөр зайлшгүй хуралдах ёстой бөгөөд 09.00 цагаас хуралдана гэсэн мэдээлэл гарсан ч одоо болтол эхлээгүй байна.  

Гэхдээ хамгийн чухал асуулт нь Ардчилсан нам Чуулганы хуралдаанд оролцох эсэх асуудал. Намын бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлаар нэгдсэн шийд гаргана гэсэн ч санал хураалтын дүн гарахаас нааш зарлахгүй гэсэн.

АН-ын бүлгийн хувьд цалин тэтгэвэр нэмэхийг шаардаж Чуулганыг хаясан байсан. Өчигдөр Засгийн газар хуралдаад багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувь, тэтгэврийг 8 хувиар нэмэх болсноо зарласан.

Энэ нь нэг талдаа эмч, багш, ахмадуудын шаардлагыг тодорхой хэмжээгээр биелүүлсэн ч улс төрийн хувьд АН-ыг Чуулганы хуралдаанд оруулж ирэх арга байсан гэж уншигдсан.

Хэрвээ энэ үнэн бол АН-ын бүлэг “Цалин тэтгэвэр нэмэх шаардлагыг нь хүлээж авсан тул” гэдэг мэдэгдэл хийгээд Чуулганы хуралдаанд орж ирж суух учиртай.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.193
    2025/10/17

    Маш олон хүн энэ төр улс тогтвортой байгаасай, жинхэнэ утгаараа ард иргэдийг төлөөлж чадах эмч багш ахмадуудынхаа цалин тэтгэврийг нэмээсэй, дулаан, тог цахилгаантай хүйтний өвлийг давчих юмсан гэж бодож хүсэн хүлээж байгаа шүү! Тэрнээс биш улс төрч та нарын сандал суудлын төлөөх “зодоон” чинь хэнд хэрэгтэй юм бэ, лав бидний төлөө биш шүү! Бид та нарыг сонгосон! Одоо ажлаа хий л дээ! Чадахгүй бол бүгдээрээ огцор!

    Хариулах
  • 103.212.118.191
    2025/10/16

    АН-ынхан чуулганд орохгүй бол хулгай, луйвартай тэмцэхийг эсэргүүцсэн гэж ойлгогдоно. Энд улсын эрх ашиг гэж байхаас намын, хувийн эрх ашиг гэж үгүй. Ард түмэн та бүхнийг хэн нь хэн бэ гэдгийг таньж авах гэж нүд цавчихгүй харж байна. Төр түшиж байгаа юм бол төрийн асуудлаа зүй зохистой шийд!

    Хариулах