ЧУУЛГАН: 126 гишүүнээс 48 нь танхимд орж ирээд байна

Х.Батсайхан
6 цаг 39 минутын өмнө

УИХ-ын Чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхлэх байсан ч одоо болтол эхлээгүй 48 гишүүний ирцтэй байна.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа цаг үетэй, хүлээгдэж байгаа асуудал их байгааг сануулж, хүрэлцэн ирсэн гишүүдийг танилцуулж, “Ирээгүй гишүүдийг тойргийнх нь сонгогчид анзаараарай” хэмээн анхааруулж байв.

Чуулганы ирц 64-өөс дээш болсон тохиолдолд асуудлаа хэлэлцэх юм. Гэхдээ эхний асуудал болох Ерөнхий сайдыг огцруулахад 64 гишүүний дэмжлэг хэрэгтэй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна