Н.Учрал: Бусдын үгээр хуулийг гууль болгон тайлбарлаж болохгүй

С.Гандэлгэр
7 цаг 42 минутын өмнө

УИХ-ын чуулган түр хугацаанд завсарлаад байна. Зарим УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх процесс хууль зөрчиж байна хэмээн чуулганд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. 

Үүнтэй холбогдуулан Тэргүүн шадар сайд Н.Учрал байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хуулийг гуйвуулж тайлбарлаад байна.2019 оны ҮХНӨ-г орхиод өмнө нь хэрэгжиж байсан хуучин заалтыг бариад хууль тайлбарлаад байна. Энэ өөрөө ҮХ-н зөрчил болно. 

Шинэ дэгээрээ Үндсэн хуулийг илт зөрчсөн хууль тогтоол хэлэлцэх гэж байгаа бол УИХ-ын гишүүн оролцохгүй байх эрхийг нь өгсөн байгаа. 

Хууль гуйвуулж байгаа зүйл дээр наймаа хийнэ гэж байхгүй. 2019 оны ҮХНӨ батлагдчихсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа УИХ-ын дэгийн тухай хуулийг харах хэрэгтэй. Хуулийг гууль болгож болохгүй. Сандал суудлын хэрүүл хийхээ болимоор байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна