Эмч нарын жагсаал төв талбайд болж байна

Zuv.mn
7 цаг 33 минутын өмнө

Эмнэлгийн эмч, ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Төв талбайд жагсаж байна. 

Эмч, ажилтан нарын төлөөлөл “Эмч нарын хувьд ихэвчлэн тус мэргэжлийг багаасаа хүсэж, мөрөөдөж сонгосон хүмүүс байдаг. Үндсэн цалингаа 3.5 сая болон түүнээс дээш болгохыг хүсэж байна.

Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг юм үүссэнээс хойш цалин хугацаандаа орохоо больсон. Сувилагч нарын хувьд 1.1-1.5 сая төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн салбар бол суурь, чухал салбар. Цалин бол бидний амьдралын баталгаа байх ёстой” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна