Өнөөдөр /2026.10.16/ 14.00 цагийн үед Хан-Уул дүүрэг болон хотын бусад хэсгүүдэд цахилгаан тасарч, иргэдийг бухимдуулсан.
Уг асуудлаар Эрчим хүчний яамнаас тодруулахад "ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас 30 минутын өмнө тасарсан. Одоо тасарсан шугам Орос талаас залгагдаад хэвийн байдалд орсон.
Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна. Одоо тасарсан хэрэглэгчдийг буцаан залгаад дуусч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна