О.Цогтгэрэл: УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцвэл АН чуулганд оролцож, хоёуланг нь огцруулах шийдвэр гаргана

Zuv.mn
13 цаг 41 минутын өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл саяхан болж өнгөрсөн бүлгийн хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралд 42 гишүүнээс 34 гишүүн оролцсон. 34 гишүүнээс 33 гишүүний саналаар доорх шийдвэрүүд гарлаа.

  • УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын товд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг хэлэлцэхийг шаардаж байна.
  • УИХ-ын даргын асуудлыг өнөөдөр оруулж ирэхгүй бол Үндсэн хуулийн зөрчил рүү аваачих учраас заавал товд оруулж ирэх гэсэн шаардлагыг тавьж байна.

Энэ хоёр шаардлагыг биелүүлсэн тохиолдолд бүлэг УИХ-ын чуулганд оролцож, огцруулах шийдвэр гаргана гэдэг шийдвэрээ гаргалаа.

Одоо УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж, товд өөрчлөлт оруулах ёстой.

2/3-аас дээш хувиар гарвал гишүүд Чуулган дээр 100 хувь биелүүлэх ёстой. Намын дүрэмд ингэж заасан.

УИХ-ын даргатай уулзсан. Бидэнд хаалганы ард орж тохиролцох шаардлага байхгүй. Бид УИХ-ын даргыг Чуулганы хуралдаан даргалах ёс суртахууны эрхгүй гэсэн зарчмын шаардлага л тавьж байгаа” гэлээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна