Л.Энхнасан: Ард түмний төлөөлөл болсон гишүүд чуулганаа яаралтай хуралдуулахаас илүү чухал зүйл гэж үгүй

Х.Есү
13 цаг 52 минутын өмнө

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол улсын 2026 оны төсөв, цалин тэтгэвэр зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлоод буй. Гэтэл чуулганы хуралдаанд сууж буй хүмүүсийн ирц хангалтгүй байна. 

Уг асуудал дээр УИХ-ын гишүүн Л.Энхнасан өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсөв, цалин, тэтгэвэр зэрэг чухал асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч улстөржилтөөс болж ирц 38.9 хувьтай байна.

Өвөлжилтийн бэлтгэл ажил, түлшний хомсдол зэрэг чухал асуудлууд шил шилээ даран хүлээгдэж байгаа цаг үед ард түмний төлөөлөл болсон гишүүд чуулганаа яаралтай хуралдуулахаас илүү чухал зүйл гэж үгүй байлтай.

Тиймээс ХҮН намын эмэгтэй гишүүд төрийн ажлыг цалгардуулж, цаг хугацаа алдалгүй байхад анхаарч ажилласаар байна" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна