УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Уянга “Ганц хоолоо олж идэж байгаа уул уурхайн салбараар попрохоо болимоор байна. Намайг жаахан байхад л Монгол Улсын эдийн засаг 50 хувь уул уурхайгаас хамааралтай байсан. Одоо 90 хувь болтлоо нэмэгдчихсэн. Тэр үед дарга байсан хүмүүс одоо энд сууж л байна. Эдийн засгаа солонгоруулаад, хамаарлаа багасгасан нь хаана байгаа юм бэ. Энэ салбар эмзэг байгаа. Гарах үр дүнг нь бид хэзээ ч тооцоолж чадахгүй.
Монгол Улсад хүний эрх хангагдсан эрүүл, аюулгүй нийгэмд амьдрах боломж байхгүй байна гэж харж байна.
Манай намын даргын сунгаатай холбоотой, Ерөнхий сайдын гаргасан үйлдлүүд ерөөсөө таалагдахаа больсон. Даргынхаа сандал суудлын асуудалтай холбоотой ямар олон залуучуудыг барьж хорьдог юм бэ. Яасан их хэлмэгдүүлдэг юм бэ. Үүнтэй ерөөсөө санал нэгдэхгүй байна. Тэгэхээр ямар шийдвэр гарах нь ойлгомжтой болов уу. Эцэст нь хэлэхэд, ганц хоолоо олж идэж байгаа энэ салбар руу битгий их чихэж, хүмүүсийн мэдэх эрхэд бүдүүлгээр халдаач гэж хэлье” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.117
Энэ гөлөгт таалагдах албатай юмуу
Хариулах66.181.161.210
Chmd taaladah,taalagdahgu i gj yag ymr status bnaa
Хариулах