С.Бямбацогт: Ерөнхий сайдыг хууль бусаар огцрууллаа

Х.Есү
4 цаг 3 минутын өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан. Түүнийг огцруулах санал хураалтад 111 гишүүн оролцож 71 хүний саналаар огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм. 

Бид уг асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоос байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Ерөнхий сайдыг хууль бусаар огцрууллаа. Ирцийг хүчээр бүрдүүлж, гишүүдийн эрхийг зөрчлөө. 

Байнгын хорооны хурал дээр бидний үг хэлэх эрхийг хязгаарласан. Энэ нь ч мөн зөрчил. Өөрөөр хэлбэл хууль зөрчөөд алх индэр, микрофоныг ашиглаад Ерөнхий сайдыг үндсэн хууулийн бус аргаар огцруулах ажлыг хийж зорьсон зорилгодоо хүрч байна. 

24 цагийн хугацаанд гишүүдийг шахаж шаардаж байж ирцэд хүчээр хүргэсэн. 

Би Х.Булгантуяад сайн санаж хууль зөрчив өө гэж хэлсэн. Гэтэл эмзэг байдлаасаа болж үүнийг дарамт гэж ойлгосон байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.208
    1 цагийн өмнө

    Бямбацогт оо Та засгийн газар бүрт сайд хийж ирсэн. Нөгөө хуц, ухна тавина гээч болчихоод байгаагаа санаж одоо улс төрөөс явж ясаа амраа даа бусдад боломж олго

    Хариулах