​Д.Амарбаясгаланг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөллөө

Х.Есү
4 цаг 28 минутын өмнө

УИХ-ын чуулганаар дарга Д.Амарбаясгалангийн гаргасан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэлээ.  

Хэлэлцэх үеэр 15 гишүүн асуулт асууж, үг хэлсэн. Улмаар санал хураалт явуулахад  114 гишүүний 102 нь буюу 89.5 хувь нь дэмжив. Тэрээр УИХ-ын 13 дахь даргаар ажиллаж байсан юм. 

Тэрбээр УИХ-ын даргын албан тушаалаас хугауаанаасаа өмнө чөлөөлөгдсөн гурав дахь, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн анхны хүн болов. Үүнээс өмнө Ц.Нямдорж, М.Энхболд нарыг УИХ-ын даргын албан тушаалаас хугауаанаас нь өмнө огцруулж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна