Б.Пүрэвдорж: Одоо эрх баригчдад хариуцлага тооцох цаг

С.Гандэлгэр
2025/10/17

Өнөөдөр /2025.10.17/ УИХ-ын чуулган хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаас нь чөлөөллөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос тодрууллаа. 


Тэрбээр "ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь зэрэг огцорч байна гэдэг бол хулгай гаарсан тэр баримт нь бэлэн болчихсон тэр баримт дээрээ барьцаалагдаад унаж байгаа гэсэн үг. Ерөнхий сайдыг ч, УИХ-ын даргыг ч огцруулна гэдэг бол сөрөг хүчний хувьд том ялалт.

 Монголын ард түмэнд ирэх ёстой авлигачдын, луйварчдын гудсан доор, аль эсхүл их тэнгэрт байшин болоод түгжигдчихсэн байгаа. Одоо эрх баригчдад хариуцлага тооцох цаг болсон.

ХҮН нам бол ах нам нь юу гэж хэлнэ түүгээр нь л явдаг улсууд. Өөрөөр хэлбэл Б.Пүрэвдоржийн тойрог дээр тэр хүнийг дэвшүүлээд саналыг нь хуваа гэдэг л нам. 

Харин Ардчилсан нам бол 2012-2016 онд засаг барьсан. Ажил сайн хийсэн боловч харамсалтай нь эв нэгдлээ ерөөсөө хангаж чадаагүй. 

Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн дүн тавьж есхөн хүнтэй болгосон. Үүнээс хойш олон сонгуульд манай нам ялагдсан. 

Яагаад гэвэл Ардчилсан нам эв нэгдлээ хангаагүй гэдэг шалтгаанаар итгэл үзүүлээгүй. Харин энэ итгэлийг намын даргын сонгуулиар эргүүлж авч чадсан. Яаж нэг шийдвэр дээрээ Ардчилсан намын бүлэг хамт зогсож байгааг харсан байх" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна