Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, тус хүсэлтийг УИХ-ын дэд дарга хүлээн авснаар УИХ-ын чуулган завсарлалаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин "Төсөвтэй холбоотой асуудлыг шийдүүлэхээр байнгын хороо руу шилжүүллээ. Дагаж өргөн баригдсан хуультай холбоотой асуудлыг хэлэлцэх гэж байна. Хоёр өдөр үргэлжилсэн чуулганы үйл явцаас болоод УИХ-ын гишүүд төвлөрөх, хариулт өгөх ёстой сайд бага байгаатай холбоотойгоор Ардчилсан намын бүлэг гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна" гэлээ. Үүнийг нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа зөвшөөрч, өнөөдрийн УИХ-ын чуулган завсарлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна