Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэх уг маргаан нь онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал тул Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажиллагааг нэн даруй гүйцэтгэж дуусгалаа. Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл уг асуудал дээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, "Маргаан үүсгэсэн гэх тогтоол дээр Ерөнхийлөгчийн хориг өнөөдөр тавигдаж байна. Түүнчлэн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцээгүй байдаг. Өөрөөр хэлбэл УИХ-ын тогтоол ёсчлогдох процесс дуусаагүй байхад Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэж, маш яаралтай Их суудлын хурал зарлаж байна гэхээр аймар уу?" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.118.104
үндсэн хуулийн заалтыг анхааруулсаар байхад зөрччиж байгаа нь ерөөс хууль зөрчих явдал нь амьсгаалахтай нь адил энгийн зүйл бололтой.
Хариулах103.212.118.104
нүүрсний хулгайтай тэмцэх хэрэгтэй.
Хариулах89.147.101.17
Үндсэн хууль, ҮХЦ-ийн тухай хуулийг судал гишүүнээ
Хариулах66.181.183.184
Алиа салбадай.
Хариулах