УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Хууль тайлбарлаад байгаа хүмүүс чуулган нэгдсэн хуралдаан хоёроо ойлгохгүй байна. Үндсэн хуулийн 27.1 дээр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ чуулганы хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж заасан.
УИХ-ын тухай хуулийн 15.1.2 дээр чуулган гэж юу вэ гэдгийг заасан. Чуулган гэдэг бол нэгдсэн хуралдаан байнгын хорооны хуралдаан, дэд хороодын хуралдаан, намын бүлгүүдийн хуралдаанаас бүрдэнэ гэж байгаа. Түүнээс биш Үндсэн хууль дээр нэгдсэн хуралдаанаар уг санад хураалтыг явуулбал гэдэг үг байхгүй.
УИХ-ын гишүүдийн олонх уг асуудлаар санал хураалт явуулж шийдвэрлэнэ гэж байгаа. Яг л процессын дагуу явсан. Тиймээс цэц үүн дээр хэрэг үүсгэхгүй байх гэж бодож байна.
Нэгдсэн хуралдаан чуулган хоёроо ялгахгүй байна шүү дээ. Олон жил УИХ-д суусан хүмүүс юу гэж л хууль зөрчиж Ерөнхий сайдаа унагах вэ дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна