С.Зулпхар: МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байна

Х.Есү
5 цаг 20 минутын өмнө

МАН-ын бүлгийн даргын асуудлаас болж УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Зулпхар дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээрг, "Бүлэг даваа гарагийн 10 цагаас хуралдах товтой байдаг. Гэвч бүлэг хуралдсангүй. 

Дөнгөж сая бүлгийн гишүүд уулзалт хийлээ. Бид бүлэг хуралдах ёстой гэсэн байр суурийг л илэрхийлж байна. Дарга байхгүйгээр хурал явахгүй гэдэг зүйл байхгүй. Дэд дарга нар нь ч байгаа шүү дээ. Бид төрийн ажлыг явуулах ёстой. 

Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хориг тавилаа. Тэгэхээр бид энэ асуудлыг хэлэлцэх л ёстой" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна