УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрыг баасан гарагт хамтад нь огцруулсан нөхцөл байдалтай холбогдуулан хотын дарга асан, АН-ын гишүүн Э.Бат-Үүл байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, "Монголын ард түмэн О.Цогтгэрэл тэргүүтэй АН-д талархаад ч баршгүй. Намын даргын төлөө “алалдаан”-ыг, төр рүү авч орж ирээд төрийн институц хоорондын алалдаан болгох шахсан Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг цугт нь хуссанаар парламентын засаглалыг аварсан юм.
Монголчуудын 72 хувь нь улстөрчдийн булайг байнга “гэрэлд цохиулж” байдаг парламентын нээлттэй засаглалаа дэмждэг нь судалгаагаар гарчээ. Намын даргын асуудлаа төрийн эрх мэдлийг ашиглан шийдэх гэсэн МАН-ын бузар бурангуй санаархал үүгээр дууслаа. Намуудад том сургамж" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.191.234
битгий солиор та нар бас төрийг авах санаатай юу новшнууд
Хариулах124.158.108.214
ОЭ -АБ - Жэнко гэх луйварчдын аймшгийн дарангуйлал тогтоох гэсэн санаархалыг УИХ таслан зогсоолоо. АН-д ард олон талархалаа илэрхийлж байна лээ.
Хариулах