ХУУЛЬ: ҮАБЗ-ийн НБД-д Үндсэн хууль тайлбарлах эрх байхгүй

Zuv.mn
4 цаг 45 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Г.Занданшатарыг албан тушаалаас нь огцруулсан УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьсан билээ.

Ингэж хориг тавьсан нь, нэгдүгээрт, Ерөнхий сайдыг огцруулсан баасан гарагийн Чуулганы нэгдсэн хуралдааныг хүчин төгөлдөр болохыг баталжээ.

Хэрвээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол “Үндсэн хуулийн 43.1-ийг” үндэслэл болгохгүй байв.

Харин, ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр хоригийн үндэслэлийг танилцуулсны дараа ҮАБЗ-мйэ Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал гарч ирж тайлбар хийсэн анхаарал татав.

ҮАБЗ-ийн тухай хуулийн Зургадугаар зүйлд Нарийн бигийн даргын ажил үүргийн хуваарийг зааж өгсөн байдаг бөгөөд   "6.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, Зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж, тэднийг үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа, мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн дарга уг албан тушаалыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ. Зөвлөлийн нарийн бичгийн даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилно” хэмээн заасан байдаг.

Зөвлөлийн чиг үүргийг дөрөвдүгээр зүйлд

1. Зөвлөл нь дараахь асуудлаар үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагааг болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалтад хяналт тавих чиг үүрэгтэй:

1/ өөрийн орны улс төр, нийгмийн амьдралд дүн шинжилгээ хийж, Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдлыг бэхжүүлэх, Үндсэн хуулиар тодорхойлсон төр, нийгмийн байгууллыг бататгах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хүн ам, удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах;

2/ Монгол Улсын үндэсний баялгийг зүй зохистой ашиглах, үндэсний технологийг хамгаалж орчин үеийн ололтоор баяжуулан хөгжүүлэх, дэлхийн аж ахуйн хэлхээ холбоонд идэвхтэй, уян хатан оролцох зэргээр эдийн засгаа дотоод нөөц бололцоондоо тулгуурлан бие даан хөгжих чадавхийг нэмэгдүүлэх;

3/ үндэсний соёл иргэншил, оюуны өв уламжлал, чадавхийг хамгаалан хөгжүүлэх;

4/ Монгол Улсын байгалийн баялгаа эзэмших бүрэн эрх, экологийн аюулгүй байдлыг хангах;

5/ гадаад орон, олон улсын байгууллагатай төр, засгийн дээд хэмжээний хэлэлцээрийн үед баримтлах чиглэл, гадаад орон, олон улсын байгууллагад тодорхой асуудлаар төр, засгийн дээд хэмжээнд байр сууриа илэрхийлэхдээ төрийн гадаад бодлогод нийцүүлж зөвлөлдөн тогтох;

6/ төрийн батлан хамгаалах бодлогыг тодорхойлж, зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, улс төрийн гадаад нөхцөл байдлыг харгалзан төрийн цэргийн бодлогын үндсийн талаарх саналыг бэлтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7/ Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдлын ашиг сонирхлын үүднээс олон улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, цэрэг, улс төрийн байдалд дүн шинжилгээ хийж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлох хэмээн тодорхой зааж өгсөн байдаг.

Тэгэхээр, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргад Үндсэн хууль тайлбарлах эрх байхгүй аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна