Энэ сарын 16-наас эхэлж боловсролын байгууллагын багш нар цалингаа нэмэхийг шаардаж хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан багшийн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх санал, шаардлагад УИХ-ын 42 гишүүн нэгдэж гарын үсэг зуржээ.
Санаачилсан гишүүн:
С.Эрдэнэбат МАН Жагсаалт
1. Ж.Алдаржавхлан МАН ХУД
2. Ж.Галбадрах МАН Жагсаалт
3. Х.Баасанжаргал МАН Жагсаалт
4. М.Бадамсүрэн. МАН Зүүн бүс
5. Б.Баярбаатар. МАН жагсаалт
6. Ж.Баясгалан АН Жагсаалт
7. О.Саранчулуун. МАН Жагсаалт
8. Ц.Идэрбат МАН Зүүн бүс
9. Г.Лувсанжамц МАН Жагсаалт
10. Б.Мөнхсоёл ХҮН Жагсаалт
11. П.Мөнхтулга АН Хангай бүс
12. Э.Одбаяр АН Жагсаалт
13. Д.Ганмаа МАН Жагсаалт
14. Р.Сэддорж АН Говь бүс
15. А.Ундраа ҮЭ Жагсаалт
16. Б.Уянга МАН Жагсаалт
17. Г.Уянгахишиг. ХҮН Жагсаалт
18. О.Батнайрамдал МАН СБД, ЧД
19. Г.Энхцэцэг. МАН Жагсаалт
20. Н.Алтаншагай МАН СХД
21. Д.Батбаяр АН Төв бүс
22. О.Номинчимэг. МАН Жагсаалт
23. Д.Бум-Очир. МАН Жагсаалт
24.Э.Болормаа. МАН Ховд
25. Л.Мөнхбаясгалан АН Говь бүс
26. Д. Батсүмбэрэл МАН ЧД, СБД
27. Ж.Золжаргал ХҮН БГД
28. Д.Үүрийнтуяа. МАН Хойд бүс
29. Л.Энхнасан ХҮН Жагсаалт
30. Д.Батлут МАН Хойд бүс
31. Ч.Номин МАН СХД
32. П.Сайнзориг МАН СХД
33. Ц.Сандаг-очир МАН Багануур Налайх
34. М. Мандхай МАН Жагсаалт
35. М.Ганхүлэг. МАН Зүүнбүс
36. М.Нара.Нарантуяа ИЗНН жагсаалт
36. Н.Наранбаяр. ХҮН БЗД
37. C.Зулпхар. МАН жагсаалт
38. М.Сарнай. ҮЭ жагсаалт
39. С.Эрдэнэболд. АН Төв бүс
40 Ц.Мөнхтуяа АН Жагсаалт
41.C.Ганбаатар. АН Хангайн бүс
Харин нөгөө талд Монгол Улсын Засгийн газар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдэлд хүрсэн талаар мэдээллээд байгаа юм.
Төсвийн хэлэлцүүлэг үргэлжилснээр УИХ-аас Төсвийн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдах бөгөөд ямар зардлыг хасаж, цалин нэмэх вэ гэдэг саналыг гаргах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна