Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс эмч нарын цалин болоод жагсаалтай холбоотой асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газраас төслөө өргөн барьчихсан байгаа. Тэгэхээр одоо цалинг нэмэх гаргалгааг их хурлын ажлын хэсэг ажиллаж гаргана гэсэн үг.
Эрүүл мэндийн салбарынхны үндсэн цалинг 15 хувиар нэмэхэд 181 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүнийг нэмэхийн тулд бусад урсгал зардлаасаа 10 хувь танана. Эмч нарын жагсаалын эхний өдөр би очсон. Хэлэлцээрт хүрэх шаардлагатай байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна