Ерөнхий сайдыг огцруулсан тогтоол ҮХ зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц өнөөдөр шийдвэрлэнэ

Zuv.mn
11 цаг 9 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ шууд маргаан үүсгэн шалгаж байгаа билээ.

Тодруулбал, 

-Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” 

-Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” 

-Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж тус тус заасныг зөрчсөн гэж маргагч тал үзсэн юм.

Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22- буюу өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд болно.

Мөн Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр үндэслэлээр хориг тавиад байгаа билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.103
    8 цагийн өмнө

    ҮХ Нам дагж зөрчсөн Ерөнхийлөгчөө зайлуулаач ээ ЦЭЦ гэж худлаа цалин авдаг хүмүүсээ устга хэнд ч хэрэггүй ээ Өөрсддөө зориулж танил талаа харж суудаг эмээ өвөө нар огцор цалин тэтгэвэрээ нэм энэ хүмүүс чинь зүгээр Улс оронг минь дампууруулаад дуусоаа шүү

    Хариулах