Х.Булгантуяа: Ерөнхий сайдын хүссэн шийдвэр гараагүй учраас Үндсэн хуулийн цэцэд хандлаа

С.Гандэлгэр
11 цаг 32 минутын өмнө

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22/ зарлагдаад байгаа билээ. Тус хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ҮХЦ-ийн их суудлын хуралдааны өмнө мэдээлэл хийлээ. 

Мэдээллийнхээ үеэр тэрбээр "Анх удаа Ерөнхий сайдыг огцруулсан асуудлыг Ерөнхий сайд нь өөрөө эсэргүүцэж, ҮХЦ-д хандлаа. 111 гишүүн хуралдаанд бүртгүүлж оролцсоноос 71 гишүүн өөрийг нь огцруулах шийдвэр гаргасан. УИХ Үндсэн хуулиараа 18 эрхийг хэнтэй ч хуваалцахгүйгээр  эдлэх эрхтэй байдаг. Нэг нь бол Засгийн газарт хариуцлага тооцох, Засгийн газрыг томилох эрх байдаг. Тэгэхээр УИХ энэ шийдвэрийг гаргасныхаа төлөө буруудаж байна. Тухайн өдөр хуралдааныг даргалж байсан учраас намайг Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан. ТББХ-ны хурлын дараа ҮХЦ-д гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл гаргах гэж байгаа шийдвэр нь томъёолол зөрчсөн байна гэж гомдол гаргасан. 

Яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар, яг адилхан Үндсэн хуулийн зүйл заалтаар яг адилхан дэгийн үг үсгийн зөрүүгүй заал заалтаар Г.Занданшатар дарга УИХ-ын дарга байх үедээ ийм санал хураалт явуулж байсан. Гэтэл өнөөдөр өөрийнх нь хүссэнээр санал гараагүйгээс ҮХЦ-д хандсан. Энэ бол аль нэг томъёололтой зууралдаад байгаа биш УИХ-ын гаргасан шийдвэрийг хүндэтгэхгүй, процесстой нь зууралдуулж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.215
    7 цагийн өмнө

    Битгий ингэж нохойт… улайраад дайраад байсныг чинь ард түмэн харсан. Албан тушаалын төлөө үхэн хатан юм болсон. Увайгүй авгай…

    Хариулах
  • 89.147.101.21
    7 цагийн өмнө

    Үндсэн хууль зөрчичихөөд юү гээд байнаа

    Хариулах
  • 202.55.188.39
    9 цагийн өмнө

    Өрөвдөлтэй гөлөг

    Хариулах
  • 122.201.31.201
    9 цагийн өмнө

    Ingej darvalzahaasa umnu chi sain bodohgui yaasiin tolgoigui yum shig hunii gar hul bolj bhaar

    Хариулах