Б.Жаргалан: АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн нь хүчин төгөлдөр хэвээр

Х.Есү
12 цаг 28 минутын өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал өгсөн АН-ынхан санал нь хэвээр байгааг эхнээсээ мэдэгдэж эхэллээ. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалан Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг чөлөөлөхөд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хоёуланг нь огцруулах шаардлагатай гэсэн улстөрийн шийдвэр гаргаж чадсан бөгөөд тус санал үүгээрээ үлдэнэ гэжээ. 

Тэрээр өнөөдөр болж буй ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаас ямар ч шийдвэр гарсан бай УИХ-ын шийдвэр Ерөнхий сайдыг огцруулсан факт түүгээрээ үлдэнэ гэжээ. 

Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг АН-ын бүлгийнхэн аль хэдийн огцруулсан бөгөөд дахин санал хураалт явагдвал Ерөнхий сайдыг огцруулах шийдвэрээ хэвээр хадгална гэж мэдэгдсэн байна. 

Цэцийн шийдвэр хэрвээ Үндсэн хууль зөрчсөн гэж гарвал П.Сайнзориг нарын гишүүд дахин огцруулах бичиг өргөн барина гэж ярьж байгаа. Тэгэхээр дахин санал хураалт УИХ дээр явах нь ойлгомжтой бөгөөд уг санал хураалтад АН-ын бүлэг шийдвэрээ хэвээр үлдээж, Ерөнхий сайдыг явуулах нь ойлгомжтой болжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна