Д.Батлут: Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдад томилолтын зардлын 80 хувийн олгоно

Х.Есү
5 цаг 4 минутын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

Батлан хамгаалахын сайд Д.Батлут: "НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг өөрчлөх шийдвэр гаргалаа. 2022 оноос хойш 23 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 23 мянга орчим алба хаагч ажилласан байдаг. 

2011 оны Засгийн газрын 270 дугаар тогтоолоор энэхүү үйл ажиллагаанд оролцсон цэргийн алба хаагчдад олгодог томилолтын зардлын 70 хувь нь үүрэг гүйцэтгэсэн хүндээ 30 хувь нь зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэхээр шийдвэр гаргасан байсныг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 80 хувийг үүрэг гүйцэтгэсэн хүнд өгөхөөр шийдвэрлэлээ.

Хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил эзэмших боломжийг олгоно" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна