С.Бямбацогт: Хуралд УИХ-аас олон хүн сууж байгаа нь тэгш байдлыг алдагдуулж байна

Х.Есү
11 цаг 41 минутын өмнө

Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол хууль зөрчсөн эсэх талаар хуралдаж байна. Хурлын талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Би Монгол Улсын Ерөнхий сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Монголын ард түмэнд Ерөнхий сайдын байр суурийг сонсоосой гэж бодож үгээ бэлдсэн байсан. Харамсалтай нь миний үг яваагүй юм шиг байна. 

Засгийн газрын талаас 3-4 хүн, УИХ-аас олон хүн сууж байгаа нь тэгш байдлыг алдагдуулж байна. Тэгш бус битгий хандаасай гэж хүсэж байна" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна