Үндсэн хуулийг сахиулах ёстой ҮХЦ-ийн хуралдааныг нээлттэй явуулахыг шаардлаа

Т.Отгонсувд
11 цаг 48 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт, ихэсгэсэн шаардлага ирүүлсний дагуу ҮХЦ шууд маргаан үүсгэн шалгаж байгаа билээ.

“Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй болно” хэмээн Үндсэн хуулийн цэц өөрийн цахим хаягтаа нийтэлсэн.

No description available.

Улс орон даяар үзэж, анхаарч байгаа асуудлыг маш олон хэвлэл мэдээлж байна. Гэтэл ҮХЦ-ийн Тамгын газраас мэдээлэл дамжуулж байгаа зурагтаа унтрааж, “Нээлттэй явах хэсэг дууссан. Шийдвэр гарахаар нээлттэй явуулна” хэмээн хуралдааныг хаалттайгаар үргэлжлүүлж байна.
Ямар үндэслэлээр, яагаад хаалттай явж байгаа гэдэгт ямар нэгэн тайлбар хэлэлгүй, цэцээс гарсан шийдвэрийг дагахыг үүрэгдэв.

Угтаа бол Төрийн, албаны нууц болон хувь хүний эмзэг мэдээллээс бусад асуудлыг нээлттэй мэдээлнэ. ҮХЦ өөрсдөө нээлттэй хэмээн зар тавьсан хэр нь ийнхүү өөрсдийнхөө дураар хаалттай болгож буйд хэвлэл мэдээллийнхэн болон иргэд олон нийт бухимдаад байгаа юм.

12:30 цагаас хуралдаан түр завсарлаж УИХ-ын гишүүд мэдээлэл өглөө.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нар “ҮХЦ хэт нэг талд ажиллаж, хаалттайгаар хуралдаж буй нь хардлага төрүүлж байна” хэмээсэн.

Иргэд олон нийтийн мэдэх эрхийг хангаж, хурлын процессыг нээлттэй явуулахыг иргэд олон нийт шаардаж байна



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна