ҮХЦ Их суудлын хурлаа яаралтай зарлан хуралдуулж, Ерөнхий сайд Г.Занданшатарын статусыг сэргээлээ. Цэцийн шийдвэр гарсны дараа “Засгийн газрыг огцруулах үйл явцыг дахин эхлүүлж улстөржих хугацааг уртасгалаа” гэх байр суурь илэрхийлэх хүн байгаа ч “МАН даргынхаа асуудлыг шийдсэний дараа Гүйцэтгэх засаглалын тэршүүний асуудал тэртэй тэргүй яригдана. Тиймээс хэсэгтээ энэ асуудлаар улс төржихөө больё.” гэх байр суурь түүнээс илүү байна. Үнэхээр ч улс орон, ард иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг бодолцвол МАН гадагш цацсан дотоод асуудлаа буцаагаад дотоогшоо татаж авах цаг нь мөн.
Ирэх гурван долоо хоногт УИХ, Засгийн газрыг 2026 оны Монгол Улсын төсвийн тухай хууль батлах, “Рио Тинто”-той Оюутолгой төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээрийг амжилттай болгох том ажлууд хүлээж байна.
Төсөв гуравдугаар хэлэлцүүлэг дээрээ явна
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд гурав дахь хэлэлцүүлэг дээрээ явж байгаа. Таван үе шаттай хэлэлцэж, ирэх сарын 15-нд батлах ёстой.
“Рио Тинто” -той хийх хэлэлцээрийг энэ сарын 27-нд эхлүүлнэ
“Рио Тинто” группээс Оюутолгой төслийн хэрэгжилтэд зорилж авсан зээлийн хэт өндөр хүүг Монгол Улсын зээлжих зэрэглэл, төслийн одоогийн нөхцөл байдалд тохируулан бууруулах хэлэлцээр энэ сарын 27-нд эхэлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд энэ асуудлыг шийдэхээр 67 дугаар захирамж гарган Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга ахалсан Дэд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Харин “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээрийг хариуцсан Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалж байгаа.
“Онтрэ” 2004 оны “Ашиг хуваах гэрээ”-ний хүрээнд өөрийн хүртэх 20 хувийн хүрээнд 34 хувийн хэлэлцээрт орох, Ажлын хэсэг 100 хувийн хүрээнд хэлэлцээрт орох байр суурьтай байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.194
Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ. - Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв. 1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. 2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна. Яагаад Монголын тал 34% эзэмшдэг гэж та бодож магад тэгвэл үгүй юм. Учир нь Монголын тал өөрийн авах ёстой 34% ашгыг авдаггүй уг нь 2022 оноос авах байсан гэрээг өнгөрсөн жил Дубайн гэрээ гэгчээр бүр 2037 он болтол авахгүй болгосон. Гэтэл уг хөрөнгө оруулалтын хамтарсан гэрээ нь 2039 онд дуусах бөгөөд Оюутолгой гэгч асар том уурхай ч ашиглагдаж дуусах юм. Өөрөөр хэлвэл Монголчууд нэг ч төгрөг хүртэхгүй өөрийн асар том ордыг гадаадын луйварчидад бэлэглэж байгаа гэсэн үг юм. Яагаад Рио тинто Оюутолгойн 100% эзэмшигч гэж байгааг тайлбарлая. Рио тинто бол дэлхийн хэмжээний асар том компани. Уг компанид уурхайг ашиглаж эхлэхэд шаардлагатай 2, 3 хан тэрбум долллар гаргах бол юу ч биш тэрийгээ ч гаргасан. Гэхдээ маш увайгүй аргаар буюу өөрөөр хэлвэл тэд энэ мөнгийг том банкуудаас өндөр хүүтэй зээлж байгаа учраас яаралтай буцаан төлөх шаардлагатай хэмээн Монголчуудыг хууран өөрсдийн мөнгөө банкны мөнгө болгон хүүтэйгээр зээлж тэрнийхээ 34% ийг Монголчуудаар төлүүдж байгаа юм. Тэд нар 66% хувьд таарсан зээлийн хүүг өөрсдөө төлдөг гэж та бодож байна уу? -Үгүй! яагаад гэвэл тэр банкнаас зээлсэн гэсэн мөнгө нь банкны мөнгө биш тухайн мөнгө гарсан банканд байршсан Рио тинтогийн мөнгө юм. Өөрөөр хэлвэл Рио тинто оюутолгойн уурхайгаас гарч байгаа ашгийн 66% ийг шууд аваад Монголчуудад ноогдох 34% -ыг банкны зээлийн хүү хэмээн шууд суутган өөрсдөө авдаг. Өөрсдийн мөнгийг банкны мөнгө хэмээн хуурч Монголчуудын авах 34% ашиг тэдний өвөрт ордог гэсэн үг юм. Ингээд нийлээд 100% ашиг тэд хүртдэг юм. 3. Монголчууд яагаад мэдсэн байж мэдээгүй юм шиг байгаад би үнэхээр их гайхдаг. Монгол бол асар том нутагтай байгалийн асар их баялагтай улс. Ердөө 3 сая хүнтэй миний хувьд бол Монгол дэлхийн хамгийн баян улсуудын нэг болоход ямар ч асуудал байхгүй, 2 том зах зээлийн дунд байршилтай цөөхөн хүн амтай гээд хурдан хөл дээрээ босох улс шүү дээ. Миний гарал үүсэл болон ДНК ямар нэг хэмжээгээр Монгол гэгч энэ үндэстний 13 зууны үеийн цэрэг эрсийн удам гэдгээ мэдсэн үеэс хойш ямар нэг хэмжээгээр сонирхсоор ирсэн билээ. Миний хувийн бодол бол Монголчууд Оюутолгойн буцаан бүрэн өөрсдийн талд авах хууль эрхзүйн боломжтой. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээг тухайн улс орон нийтийн санал асуулгаар цуцлах эрхтэй байдаг. Мөн уг гэрээ нь булхай луйвар хээль хахууль орсон бол мөн цуцлах бүрэн эрх нь тухайн улсад байдаг. Хэрэв миний хувьд Монголын ЭЗ-ийг барьдаг хүн байсан бол. 1. Оюутолгойн гэрээг цуцлан, дахин хэн нэгэнтэй хамтарч цаг алдалгүй шууд олон улсад тендэр зарлан шууд зарах хэрэгтэй юм. Энэ нь газраа зарж байгаа гэсэн үг биш зөвхөн тэр ордыг ашиглаж дуусах хүртэл нь тухайн тал эзэмшинэ гэсэн үг. Энэ бол 2039 он болтол нэг төгрөг ч авахгүй ухуулж дуусахаас хэдэн мянга дахин давуу юм. Мэдээж зарах үнэ бол дэлхийн зах зээлд доод тал нь 50 тэрбум $ хүрч зарагдана. Өөрөөр хэлбэл нэг ч төгрөг авалгүй ухуулж дуусах гэрээг 50 тэрбум доллар бэлэн авах гэрээ болгож байгаа гэсэн үг. Мэдээж өөрийн мөнгөөр 100% худалдан авсан компани ашгийг хамгийн өндөр хэмжээнд авахын тулд одоогийн Рио тинтогийн хийж байгаа шиг шууд түүхийгээр нь хямдхан зарахгүй бүтээгдэхүүнээ бүрэн эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах болно. Энэ нь Монголд ажлын байр нэмэгдэж мөн бэлэн эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа бүтээгдэхүүн өндөр үнэтэй байх учраас Монгол улсын татварт төлөх мөнгөний хэмжээ өнөөгийн Рио тинтогийн төлж байгаа татвараас хэдэн 10 дахин их байх болно. Оюутолгойг зарсан 50 тэрбум $ оор Монголын стратегийн Тавантолгой, Дорнодын нефтийн үйлдвэр гээд л 4-5 томоохон ордыг Монгол улс 100% өөрөө эзэмшин хэнээс ч мөнгө гуйлгүйгээр энэ ордуудыг ашиглаж эхлэхэд Монголын жижигхэн ЭЗ ердөөл 2-3 жилийн дотор нэг хүнд ноогдох орлогоороо дэлхийн тэргүүлэгч улс болох бүрэн боломжтой юм. Монгол бол дэлхий дээр үлдсэн цорын ганц нүүдэл хэвээрээ байгаа улс аялал жуулчлал бол уул уурхайгаас ч өндөр ашиг оруулах салбар уул уурхайгаас орж ирэх асар их мөнгийг аялал жуулчлалын салбарт оруулж яваандаа энэ салбараа тэргүүлэх салбар болгох хэрэгтэй. М онголчууды г сэрээсэй мянганы аймшигтай том луйварыг зогсоож ЭЗ-аа хурдан босгоосой гэсэн бодлоор өөрийн бодож санаж явдаг зүйлсийг танд ярьлаа гэж бидний яриа өндөрлөв.
Хариулах202.9.46.194
Оюутолгойн гэрээ нь Монголын ч биш бүр дэлхийн түүхэнд гарсан зууны луйвар гэж эдийн засгийн мэргэжилтэн европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна. Тэрээр гуравхан асуудалд багтаан энэ тухай тайлбарлажээ. - Монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсэж байна хэмээн Ханс Вернер Зин яриагаа эхлүүлэв. 1. Аливаа хөрөнгө оруулалтын гэрээ нь хэрэв 2 талаас хамтарч байгаа бол 2 талаас өөр, өөрийн чадах хэмжээнд хөрөнгөө босгодог нь бичигдээгүй хууль. Монголчуудын талаас Оюутолгой гэгч дэлхийн хэмжээний томоохон ордыг 100% эзэмшигч эзэн улс нь учраас энэ гэрээнд газрын баялгаа гаргаж байгаа юм. Нөгөө талаас оролцож байгаа Рио Тонто бол Монголчуудын босгож чадахгүй байгаа тэр жаахан хэмжээний уурхайг ашиглаж эхэлхэд хэрэглэх мөнгийг босгож байгаа юм. Иймд Монгол зайлшгүй гэрээнд давуу эрх буюу 51% дээш хувь эзэмших ёстой. Гэтэл байгалийн эзэн улс нь 34% эзэмших нөгөө хэдхэн доллар гаргасан тал нь 66% эзэмших гэрээ болсон өөрөө Мянганы шилдэг луйварын эхлэл юм. Ийм гэрээг зөвхөн нэг л замаар хийдэг энэ бол тухайн байгалийн баялгийг эзэмшигч улсын шийдвэр гаргаж байгаа хүмүүсийг бүрэн хяналтандаа оруулах буюу их хэмжээний хахууль өгч юм. Эргээд тэр хүмүүсээ өгсөн авсан хээл хахуулиараа барьцаалан улам атгандаа оруулдаг. Монгол улс зээлийн хүү гэж төлөх ёсгүй. Яагаад гэвэл Монголын талын үүрэг бол байгалийн баялгаа ашиглахыг зөвшөөрсөн хөрөнгө оруулах бол нөгөө талын үүрэг юм. 2. Оюутолгойн хувьцааг Рио Тинто бүрэн 100% эзэмшин ашгийг нь хүртэж байна.
Хариулах66.181.191.234
хавар болтол засгийг авах ажлаа хойштавиад одоо оюутолгойгоос авах ашгаа бодо тэгэвэл энэ хүмүүсийн цалин хөлс тэтвгэр нэмэх хэрэгтэй байна
Хариулах66.181.161.152
МАН сандал суудлын асуудлаа хаяж улс орноо бодож үз. Том нам хэвтэж хэдэн гишүүн нэртэй дөрлүүлсэн нөхдөө хэнийг нь хэн бэ гэдгийг мэдэж аьсан болохоор бусад намуудад жишиг болохуйц хууль дээдлэх ёс, жагсаалтаар орсон нөхдийг ч эргүүлж татаж УИХ ыг цэвэрлэж чаддаг жишиг үзүүл. Үндсэн хуулийн цэцэд талархлаа. Хуульд захирагдах гэдгийг үндэс углуургаар нь ойлгуулан шийдвэр гаргаж өглөө. Сайдын суудал сэрүүн зүүдэлж хууль зөрчин эрх мэдэлд хүрэх гэсэн явуургүй хүмүүсийн үг, мөнгөнд дөрлүүлэхээр юу болдгийг хахлаа. Цаашдаа баялаг хулгайлагчид хуйваллагч нарын хийсэн үйлийг илчилж төр төмөр нүүрээ яаж харуулж чаддагийг үзүүлэх хэрэгтэй. 40 их наяд төгрөг шүү. Тэр шатахууны хиймэл хомсдол үүсгэсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг ч цуцал. Гадны банк оруулж зээлийн хүүг буулга. Монополыг задла.
Хариулах