Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр эцсийнх учраас УИХ авч хэлэлцдэггүй

Х.Есү
6 цаг 11 минутын өмнө

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Уг асуудалтай холбогдуулан бид УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос байр суурийг нь тодрууллаа. 

Тэрбээр, "Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. УИХ дахин авч хэлэлцдэг зүйл байхгүй. Цэцийн шийдвэр аль талдаа гарах нь тодорхой байсан учраас хуралдааныг хаяж явсан.

Хуралдаанд олон асуудлуудыг тавьсан огт авч хэлэцээгүй. Хуралдаан нээлттэй болох ёстой. Гэвч хаалттай явагдаж, сэтгүүлчдийг мэдээллээр хангаагүй. 

Төрийн байгуулалтын байнгын хороог дахин хуралдуулж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр боллоо. Гишүүд дахин Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих боломжтой. Гэхдээ асуудалд яаж хандах юм. Ер нь одоогийн асуудал АН-аас хамаарна. Тэдний улс төрийн өмнөх шийдвэр хэвээрээ үгүйг мэдэхгүй.

Цаашдаа асуудал хэрхэн өрнөхийг таашгүй байна" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.30
    3 цагийн өмнө

    Нэгэнт олонх болсноо мэдсэн юм чинь Хоригыг хүлээж аваад огцруулах томьёололоор дахин санал хураалт явуул

    Хариулах