Одон медалийн зардлыг 1.8 тэрбумаар бууруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэнгүй. Бид уг асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянгахишигээс тодрууллаа.
Тэрбээр, "Одон медалийн зардлыг 1.8 тэрбумаар бууруулах саналын дэмжиж санал өгсөн. Одон медаль ярихаар алдарт эхийн одонг хасах гээд байна гэж мушгин гуйвуулж болохгүй. Одо медалийн зардал дотор хэчнээн одон медаль байдаг вэ, тэдгээр нь хэр их өгөддөг вэ гэдгийг бид бодолцох ёстой.
Одон медаль, шагнал урамшуулал үнэ цэнтэй байх ёстой. Түүнийг бөөнддөг биш байх ёстой. Сонгуулийн жил дөхөхөөр одон медалийн шагналын зардал ихэсдэг, түгээлт ихэсдэг. Одон медалийг хавтгайруулж тараах биш үнэ цэнтэй байлгах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна