Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан/2025.10.22/ болж, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дүгнэсэн.
Уг шийдвэртэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Өчигдөр би ҮХЦ-ийн хурлын эхэн хэсэгт нь очиж суусан. Тэр үед цэцийн хурал их хүч түрэмгийлсэн харагдсан. УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өгсөн байхад хүчээр гэрчээр оролцуулсан нь мэтгэлцэх байр сууринаас нь ухрааж байна гэж харсан. Мөн хуралдаан бүхэлдээ нээлттэй явах ёстой байсан ч нээлт, шийдвэрийг л нээлттэй явуулсан.
Гол асуудал нь өчигдөр хоёр асуудлыг нэгтгэж хэлэлцсэн. Х.Булгантуяа дэд даргын асуудлыг их суудлын хуралдаанаар шийдвэрлээд үүнийг УИХ хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх эсэх асуудал яригдана. Хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ асуудал хаагдана. 95-р тогтоолыг цэц заавал дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой.
Өчигдөр бол ҮХЦ-ийн их суудлын хуралдааны тогтоол гэж үзвэл цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчсөн болох учраас их суудлын хуралдааны анхан шатны журмаар хэлэлцэж, дүгнэлт гаргасан юм байна гэж ойлгосон. Энэ дүгнэлтийг УИХ заасан хугацаанд хэлэлцэж, хүлээж авах эсэхээ шийднэ. Хүлээж авахгүй гэвэл ҮХЦ их суудлын хуралдаанаа хийж шийдвэрээ гаргана. Тэр тогтоол бол эцсийн шийдвэр байх болно. Тогтоол, дүгнэлт хоёр бол тусдаа шүү. Тогтоол эцсийх байдаг.
Х.Булгантуяаг эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцэж, олонхоороо шийднэ. УИХ-ын чуулганыг хэн даргалах вэ гэдэг асуудлыг хурал зохион байгуулагчид шийдэх байх. Өөрийнх нь асуудлаас бусад асуудлыг хэлэлцэх үед Х.Булгантуяа даргалах байх. Өмнөх долоо хоногийн чуулганаар УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэхийг Х.Булгантуяад даатгасан тогтоол байгаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.206
Ийм долдой нараар төр бариулаад 30 жил хөгжөөгүйгээ монголчууд гайхаад байдгийн 300жил болсон ч хөгжихгүй гайхах юм байхгүй
Хариулах66.181.178.219
Harin ch turiin erhiig huuli bus avahaar oroldson gj yal ug ed nart
Хариулах202.72.245.207
odoo , bolon margaasch bas ireeduid ymarch churaliig dargaluulachgui ter Bulgantuyagaar . Odoo buschuu cholduul !
Хариулах202.55.188.39
Зүгээр гөлөг минь зайлаа
Хариулах202.70.43.112
тэнэг хүн үү
Хариулах