Багш эмч нарын цалинг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн Д.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Багш эмч нарын цалинг нэмэхийг дэмжиж байгаа боловч энэ удаад би татгалзсан санал өгсөн. Яагаад гэхээр оруулж ирж байгаа зарчмын зөрүүтэй санал маань боловсруулалт хийгдээгүй, эдийн засгийн хувьд бололцоо байхгүй. Мөн бусад салбарт сөргөөр нөлөөлөхөөр саналууд байсан учраас би татгалзсан.
Багш, эмч нарын цалинг нэмэх ёстой боловч эргээд нөгөө талдаа бүтээн байгуулалтад оролцож байгаа барилгын салбарынхан, замын салбарынхны үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж болохгүй. Нэгийг янзлах гээд нөгөөг нь эвддэг байж болохгүй.
Жагссан нь хождог жагсаагүй ажлаа хийж байсан нь алддаг юм байна гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.98
Барилга, замынхан чинь хувийн хэвшил биз дээ. Төрийн албан хаагчдын цалингийн асуудалд хольж хутгаж ойлгодог сонирхолтой гишүүн үү аан....
Хариулах