Багш эмч нарын цалинг нэмэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Найдалаагаас тодрууллаа.
Тэрбээр, "Богино хугацаанд төсвийн одоогийн хүрээнд эх үүсвэрийг нь олоод цалин тэтгэвэр тэтгэмжийг боломжоор нь нэмнэ энэ бол эхний шийдэл. Хоёрдугаарт эмч, багш, ахмадууд гудамжинд гарч байгаа шалтгаан нь Засгийн газар алдаатай бодлого. Хүний хөгжил, эмч багш нар чухал боловч хэзээ ч цалинг нь нэмэх шийдвэр гаргадаггүй байсан.
Тийм шийдвэр гаргадаггүй байсан болохоор төсөв нь зоогддоггүй байсан. Цаашдаа Засгийн газраас тодорхой бодлого барихыг шаардана. Үүн дээрээ хяналт тавин ажиллана. Эмч, багш нар бага цалингаа бодож, санаа зовж амьдардаг байж болохгүй. Тэд эмчилгээ, сургалтын чанар хүүхдийн хүмүүжил бодож ажилламаар байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна