Д.Ганмаа: 2026 онд шинээр барилга байшин барихгүй ганцхан жил л тэвчье

Х.Есү
7 цаг 19 минутын өмнө

УИХ-ын гишүүн Д.Ганмаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээрр, "УИХ төсөв мэддэг,  гишүүд л мөнгө мэддэг ойлголт бол маш учир дутагдалтай. Салбар бүрийн төсвөөс хоёр хувийг хасах юм бол эмч эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувь нэмэх боломжтой. Энэ санал маань байнгын хороогоор дэмжигдлээ. 

Эмч эмнэлгийн ажилчид үндсэн цалин дээрээ 10-15 хувийг нэмэхээр цалин нь наад захын хэрэгцээндээ хүрэхгүй байгаа асуудал байна. 2026 онд шинээр барилга байшин барихгүй ганцхан жил л тэвчье. Барилга башин барихад 401 тэрбум төсөвлөсөн байгаа. Гэхдээ үүнд эмнэлэг, сургууль, цэцэрлэг орохгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.29
    5 цагийн өмнө

    УИХГ тойрогт хувиарладаг баахан тэрбум ₮ бий. Тэрийгээ больцгоочих оо

    Хариулах
    • 103.168.34.224
      3 цагийн өмнө

      Тийм шүү