Үндсэн хуулийн цэц өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын 2025 оны аравдугаар сарын 17-ны 95 дугаар тогтоол Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд “Зөрчсөн” гэж шийдвэрлэсэн билээ.
Өнөөдөр УИХ-ын зарим гишүүд энэ асуудлаар “Цэцийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ”, “Цэцийн шийдвэр эцсийнх учир УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй” гэсэн зөрүүтэй байр суурь илэрхийлсэн. Тиймээс энэ асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсныг хүргэж байна.
Үндсэн хуулийн цэцийн шийдвэр магадлал, дүгнэлт, тогтоол гэсэн гурван хэлбэрээр гардаг.
Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр”-ийн талаар бол дүгнэлт, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргадаг байна.
Өчигдрийн хэлэлцсэн асуудал нь “УИХ-ын бусад шийдвэр”-т хамаарах тул дүгнэлт гарчээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар одоо ҮХЦ тогтоолоо УИХ-д хүргүүлэх, УИХ ҮХЦ-ийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эхнээс нь хэлэлцэх учиртай.
Дахин хэлэлцээд Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож, тогтоол гаргана.
Тогтоол гармагц Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн шийдвэр буюу УИХ-ын 95 дугаар тогтоол хүчингүй болох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.178.63
Яанаа, zuv.mn минь, та нар юу биччихвээ. Жоохон хүүхдээр бичүүлвүү, согтуу хүнээр бичүүлвүү
Хариулах103.168.34.8
Hugatsaa ni duusgavar bolson tsetsiin darga hural udirdahbaitugai huraldaand oroltsoh erhtei yuu? UIH-as tomilogdson Tsets gishuudiig erguulen tatah erh hemjee tie yuu Ugui bol Byabmatsogt darga songogchdiin h ni gariin useg tsugluulah yum uu?
Хариулах