УИХ-ын гишүүн Ө.Шижирээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй улс. Сүүлийн таван жилд манай улс 168 их наяд 850 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Харамсалтай нь ийм их хэмжээний мөнгийг зарцуулчихаад асуудлаа шийдсэн нэг ч салбар алга.
Төрийн шийдвэр тодорхой бөгөөд ойлгомжтой байх ёстой. Үгүй бол улсын төсөв гарын салаагаар урсаж байгаа мөнгө шиг л үр дүнгүй болоод байна. Ийм л үр дүнг бид сүүлийн 5 жил харлаа шүү дээ.
12 төрлийн урсгал зардал байна. Энэ чинь хамгийн багадаа тав дахин өсөөд хамгийн ихдээ 500 дахин өссөн байна. Жишээ нь манай улс цахим улс болно гээд цахим яам байгуулсан. Гэвч бичиг хэргийн зардал нь тав дахин өсчихсөн байна. Хаана байгаа юм тэр цахим улс чинь.
Урсгал зардлаа тэлсээр байгаад орлого нь зарлагаа дийлэхгүй болчихсон
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.229
Тооцоо судалгаатай зөв ярьж бна.Үнэхээр нарийн тооцоо бхгүй урсгалаараа явж бна.Сангийн сайдыг өөрчлөх нь зөв.Олон жил суулаа өөрчлөлт алга
Хариулах