Боловсролын сайд П.Наранбаяраас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр, "Засгийн газрын зүгээс багш нарын үндсэн цалинг 30 хувиар өсгөх боломжтойг мэдэгдээд байгаа. Цаашдаа бид цалингийн бүтцийг зоригтой өөрчлөх шаардлагатай. Үндсэн цалин нь амьдралын баталгаа болдог. Түүн дээрээ нэмэгдэл цалингаа авдаг нөхцөл байдал руу орохгүй бол багш нарын тавиад байгаа шаардлага хангагдахад хэцүү байна.
Үндсэн цалинг 3.5 саяд хүргэх эдийн засгийн нөхцөл байдал хэцүү байна. Үүнд хэзээ хүрэх вэ гэдэг л чухал байна.
Үйлдвэрчний эвлэл бидний тавьсан саналд хариу өгөхгүй байна. Бид байгаа нөхцөл байдлаа нуулгүй л хэлж байна. Ер нь зөвхөн нэг талынхаа байр суурийг бариад явбал хэлэлцээр эхлэхгүй шүү дээ. Бодитой нөхцөл байдлыг харж шийдвэрээ гаргамаар байна.
-Нэг дэх өдрөөс ажил хаялт зогсохгүй бол яах вэ?
-Бид хэлэлцээрт үргэлж л бэлэн байгаа. Түүнийгээ хэлсээр байна. Багш нарын цалинг 30 хувь нэмэхээр үндсэн суурь цалин нь хоёр сая төгрөг рүү орж ирнэ. 3.5 сая төгрөг болгоё гэхээр төсөв дээр 3.3 их наяд төгрөг шаардлагатай болно. Хаанаас бид үүнийг гаргах вэ дээ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.23.199.195
Hi China
Хариулах203.23.199.195
China
Хариулах