Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Х.Булгантуяа Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг ҮХЦ хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. Хурлын шийдвэр гарсан, талууд байр сууриа хэвлэлээр тодорхой хэмжээнд илэрхийлчихсэн.
Тиймээс ажигласан зүйлсээ хуваалцаж байна.
ӨНЦӨГ: Үндсэн хуулиар явсан бол Г.Занданшатарын талд 34 ирээгүй гишүүн санал өгсөнд тооцогдох байсан
ҮХЦ-ийн хуралдааны шийдвэрүүд жишиг тогтоодог гэдэг утгаараа их чухал байдаг. Миний хувьд, маргалдагч талууд нь Чуулганы хуралдаанд оролцоогүй /Нийт гишүүдийн олонхиор шийдэх асуудалд ирээгүй гишүүд оролцоотой болдог/ гишүүдийн саналыг өөрт ашигтайгаар эргүүлэхийн тулд тэмцэлдсэнийг мэдэж байсан.
95 дугаар тогтоолтой холбоотой кэйс дээр ярья. Чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 111 нь ирцэнд орж /15 гишүүн ирээгүй/, 71 нь Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн. Санал хураалт болох үед танхимд 92 гишүүн байсны 52 нь Ерөнхий сайдыг огцруулах /Томёоллоор бол, ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжихгүй/, 40 нь огцруулахгүй /ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн саналыг дэмжинэ/ гэж саналаа өгсөн.
Хэрвээ “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих үү” гэж санал хураасан бол 17-ны Чуулганд огт очоогүй 15 гишүүн огцруулахыг дэмжихгүй гэж тооцогдоно. Харин ТББХ “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй” гэдэг санал гаргаад, тэр саналыг дэмжих үү гэвэл 15 гишүүний санал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн болж хувирна.
Ерөнхий сайдын тал энэ боломжоо тооцоод, “эсэргүүцэх“ талдаа 64 кноп хайрцаглачихаад шууд хүч түрж, Бүлэг хуралдуулж дарга солих зэргээр аашилж эхэлсэн. Гэтэл ТББХ асуудлыг хэлэлцэхдээ “Огцруулахыг дэмжихгүй” гэж шийдсэнээр Г.Занданшатарын тооцоонд байсан чуулганд оролцох боломжгүй гишүүдийн санал өөрийнх нь эсрэг эргэх болсон хэрэг. 16-ны Чуулган ирц хүрээгүй шалтгаанаар хойшилсны учир, ялагдсан тал ҮХЦ-д гомдол гаргах болсны учир ердөө энэ.
УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлд заасан “Ирцэнд орсон ч санал хураалтад оролцоогүй гишүүн эсрэг санал өгсөнд тооцогдоно” гэдэг заалт л ийм боломж олгоод байдаг.
Ирц багатай, олон гишүүн хуралдаа суухгүй байвал санал хураалтын томъёоллыг өөрчилж байгаад ямар ч шийдвэр гаргуулж болдог заалт юм. Хуулийн хулгай хийх хамгийн том боломж ч гэж хэлж болно.
Анзаарсан бол Г.Занданшатар сайд ҮХЦ-д ирүүлсэн хүсэлтдээ бичсэн үндэслэлүүд дотроо Чуулганы танхимд 111 биш 92 гишүүн байсан, намайг огцруулахаар 71 биш, 52 гишүүн санал өгсөн гэдгийг оруулснаараа Дэгийн тухай хуулийн 10.11-ийг ҮХЦ-д өгчихсөн юм.
Цэц ч энэ асуудалд маш өндөр ач холбогдол өгч, хурал даргалагч Г.Баясгалан “64 биш 52 гишүүний саналаар огцруулчихсан юм биш биз дээ” гэж санаа зовнингуй хэлж, бусад гишүүд ч маш сайн лавлаж байсан.
Тухайлбал, ЕС-ыг огцруулах санал өгсөнд тооцогдсон Нара гишүүний талаар "Санал хураалт явагдах үед чуулганы танхимд байж, саналаа өгсөн үү" гэдэг асуудал яригдсан нь үнэн бөгөөд санал хураалт явагдах үед байгаагүй гишүүний санал ЕС-ыг огцруулах талд тоологдсон, шийдвэр 71 биш, 52 гишүүний саналаар гарсан гэдгийг батлахын тулд тэгж асуусан.
УИХ-ын ТГ-ын гэрч Б.Баасандорж энэ асуултад "УИХ-ын гишүүн саналаа биеэр өгч болно, биеэр биш өгч ч болно, гишүүний эрх. Гишүүд саналаа янз, янзаар л өгдөг" гэж хариулж байв.
Үнэхээр одоо байгаа хуулийн зохицуулалт нь тийм учраас ирцэнд орчихоод санаа биечилж өгөөгүй гишүүдийг “Ухамсартай санал өгөөгүй” гэж тоцоход хэцүү.
Санал хураалт явах үед ирцэндээ орсон гишүүний санал эсэргүүцсэн гэж гарахыг мэдэж байгаа гишүүн гараад явчихаж болно шүү дээ. Түүнийг хүсэл сонирхол илэрхийлээгүй гэж үзэхэд үнэндээ хэцүү. Нара гишүүн бол огцруулах талд байсан, ТББХ-ны томъёоллоор санал хураахыг мэдэж байсан учраас ирээгүй л гэж бодсон. "ҮХ зөрчих гээд байсан учраас санал хураалтад ороогүй" гэж байгаа нөхдүүд ч үнэндээ хорлосон л хэрэг шүү дээ. ҮХЦ энийг зөрчил гэж үзсэн ч Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэдэг томъёоллоор санал хураасан бол чуулганы танхимд байгаагүй 15, ирцэд орсон ч санал хураалтад оролцоогүй 19 гээд нийт 34 гишүүний санал Г.Занданшатарын талд гарах байсан. Энэ бол адилхан л "Хуулийн хулгай"...
Энэ байдлын хажуугаар нүдээ аньж, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн "Засгийн газрыг тогтвортой байлгах" үзэл баримтлалаар түрий барих нь яавч зохимгүй.
Яагаад "нүдээ аньсан", "түрий барьсан" гэхээр, хэрвээ тэгээгүй бол Дэгийн тухай хуулийн 10.11-ийг Үндсэн хуулийн бус гэж дүгнэх ёстой байв. Гэтэл тэгээгүй. Гэсэн мөртлөө дүгнэлтдээ нэг үндэслэл болгож дурдсан нь өнөөдөр бас нэг маргаан болж байна.
Зүй нь, УИХ ирцээ бүрдүүлэх ёстой нь үнэн ч 10.11-ээр биш, харин УИХ-ын гишүүний Чуулгандаа суух үүргийг чандалж, биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг чангалах, эргүүлэн татах хэмжээнд аваачих байдлаар шийдэх боломжтой харагдана.
Яг факт гэвэл, Г.Занданшатар Ерөнхий сайд Дэгийн тухай хуулийн 10.11-ийг дам утгаараа ҮХЦ-д өгсөн үү, өгсөн. ҮХЦ дүгнэлтдээ тэр фактыг /71 биш, 52 гишүүний саналаар буюу санал хураалтад биечилж ороогүй гишүүдийн саналаар огцруулсан/ дүгнэлтдээ дурдсан уу, дурдсан.
Тэгэхээр, уржигдар гарсан ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлт том жишиг тогтоочихлоо. Гол асуудал нь УИХ-ын Чуулганы дэгийн тухай хуулийн 10.11-ийг байхгүй болгох явдал. Ерөнхий сайдыг огцруулахдаа ч яг чуулганд суусан 64 гишүүний саналаар огцруулдаг болъё л доо. Тэгж гэмээ нь Г.Занданшатар Ерөнхий сайдын ҮХЦ-д гаргасан хүсэлтдээ дурдсан "Ганцхан өөрийгөө биш, дараа, дараагийн ЗГ-ын тогтовортой байдлыг хангахын тулд үаргалдаж байна" гэсэн агуулга биеллээ олно. Хамгийн гол нь, байхгүй гишүүдээр хүссэн шийдвэрээ гаргуулдаг асар том хулгай алга болно. Сонгогчид эс үйлдлээр хулгай хийдэг гишүүнээ таньж мэддэггүй байсан бол таньж мэднэ. Эхлүүлснээрээ Г.Занданшатар дарга том гавъяа байгуулна.
Үүнийг хамгаалж байгаа хүмүүс харин хуулийн хулгай хийх боломжоо авч үлдэхийг хүсэж байгаа гэсэн үг. Энэ утгаараа ҮХЦ-ийн 22-ны хурал дуусаагүй. Одоо хэн нэг нь 2025.10.22-ны 08 дугаар дүгнэлтийг нь үндэслээд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 10.11 дүгээр заалтыг ҮХЦ-д өгөх хэрэгтэй байна.
ҮХЦ дүгнэлт гаргасан учир одоо УИХ-ын Чуулганаар хэлэлцэгдэх учиртай. Хурдын уур амьсгал, УИХ-ыг төлөөлсөн хүмүүст гаргасан хандлагыг харвал УИХ дүгнэлтийг хүлээж авахгүй болов уу. Хүлээж авахгүй гэвэл маргаан дахиад эхнээсээ явна. Энэ утгаараа ҮХЦ-ийн хуралдаан "дуусаагүй" байна...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.94.118
Tgd yagaav yu ch uurchluhgui baih baisan shde urgeljluulj ajillana. Gol n Bulgantuya zasag unagaj ergelt hiih gej huuli busaar oroldson n asuudal bolood bga bizdee? Uurchlult hiih gej hucheer oroldoj bga n huuli bus, tsaashdaa iim uildliig uugshuulehgui baih n undestnii erh ashig gej bodoj bna.
Хариулах